Max Urguu

Call Website Contact the business

Max Urguu Макс Өргөө ХХК
2010, 2011, 2013, 2014, 2021, 2023 оны Шилдэг барилгын компани

Бид мэдлэг, туршлагаараа үргэлж манлайлагч байж нэг алхам түрүүлж чаддаг.

Макс Группийн бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр Монгол Улсын хөгжил дэвшил,бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 02 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Манай компани их хотын бүтээн байгуулалт, чанар хийц, өнгө үзэмжинд нэмэр болохуйц оффис, худалдаа үйлчилгээ, олон улсын сүлжээ зочид буудал, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалттай 30 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

БИДНИЙ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

-2010, 2011, 2013, 2017, 2021 онуудад салбарын дээд шагнал болох “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 2011 оны “Шилдэг бүтээн байгуулалт” Гран при шагнал “Алтан Цамхаг” цомын хамт.

-Монгол Улсын засгийн газрын 2009 оны “Шилдэг 100” аж ахуйн нэгж.

-Монгол улсын найдвартай татвар төлөгч.

-Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын “Хүндэт Өргөмжлөл”.

-АНУ-ын элчин сайдын яамны “Хүндэт Өргөмжлөл”.

- 2016 онд “Тахиа жилийн Шилдэг барилга” -220К Резиденс барилга

- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг зочид буудлын барилга “ Холидэй Инн” зочид буудал

- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг орон сууцны барилга “220К Резиденс”

20 жил хөдөлмөрлөж бүтээсэн амжилтаа 20 модоор мөнхөллөө. 🌳Барилгын салбарт тасралтгүй 20 жил бүтээн байгуулалт хийж, эх...
06/10/2026

20 жил хөдөлмөрлөж бүтээсэн амжилтаа 20 модоор мөнхөллөө. 🌳

Барилгын салбарт тасралтгүй 20 жил бүтээн байгуулалт хийж, эх орныхоо хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй манай хамт олон түүхэн ойн баярын хүрээнд нэгэн утга төгөлдөр үйл ажиллагаа зохион байгууллаа.

Бид ажилчдынхаа үргэлжлэл болсон бяцхан үрс, ирээдүйн эзэдтэйгээ хамтдаа 20 мод суулган, ногоон ирээдүйн төлөөх шинэ эхлэлийг тавилаа. 💚💙💚

Тарьсан мод бүхэн маань бидний өнөөдрийг хүртэл туулсан он жилүүдийн түүх, бат бөх суурь ба амжилт бүрийг бэлгэдэхийн сацуу үр хүүхдүүдийн маань өсөн торниж буй гэрэлт ирээдүйн илэрхийлэл юм. 🌿

Итгэлээр эхэлж, бүтээн байгуулалтаар үргэлжилсэн 20 жил
"Макс Өргөө" ХХК

Монгол Улсынхаа бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага...
01/10/2026

Монгол Улсынхаа бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлагаараа өнөөдрийн бидний бүтээн байгуулалтын үндэс суурийг тавилцсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэн хамтдаа баярлалаа.

Та бүхний бүтээсэн үнэ цэн, үлдээсэн өв, хуваалцсан туршлага бидний дараагийн бүтээн байгуулалтын урам, түшиг болсоор байх болно.
Эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, үр хүүхэд, хойч үедээ үнэтэй сургаал, сайхан дурсамжаа түгээн дэлгэрүүлэхийг хүсэн ерөөе. 💙

Ахмад үеийнхэндээ Олон улсын ахмадын баярын халуун мэнд хүргэе. 💐

Бүтээн байгуулалтын суурийг тавьсан ахмадууд миньБүтээсэн бүхний тань үнэ цэн үеийн үед мөнхөрнөТа бүхний хөдөлмөр — бид...
01/10/2026

Бүтээн байгуулалтын суурийг тавьсан ахмадууд минь
Бүтээсэн бүхний тань үнэ цэн үеийн үед мөнхөрнө
Та бүхний хөдөлмөр — бидний өнөөдрийн бахархал юм.

Үргэлж бидний хүндлэл, талархлын дээдэд орших эрхэм ахмадууддаа олон улсын ахмадын баярын мэнд хүргэе! 💙

15/09/2026

ИТГЭЛЭЭР ЭХЭЛЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ҮРГЭЛЖИЛСЭН 20 ЖИЛ 🏗️

Итгэлээр эхэлж, хөдөлмөрөөр батжиж, хамтын зүтгэлээр үнэ цэн болон бүтсэн 20 жилийн түүхийн нэгэн онцгой хуудсыг бид үе үеийн ахмад ажилтнууд, нийт хамт олон, харилцагч нарын хамт дурсамж, бахархал, баяр хөөрөөр дүүрэн ойн баяраа тэмдэглэлээ.

Өнгөрсөн 20 жилд бид хамтдаа олон бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, Монголын хотын өнгө төрх, айл өрхийн амьдрах орчинд өөрсдийн хувь нэмэр, мөрийг үлдээсэн билээ.
Энэ бүхэн бол бидний нэгдсэн зорилго, итгэлцэл, хөдөлмөрөөр бүтсэн хамтын амжилт юм.
Бидэнтэй хамт энэ түүхийг бүтээлцсэн нийт хамт олон, ахмад үе, хамтран ажиллагч, харилцагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ирэх он жилүүдэд илүү ихийг бүтээж, илүү үнэ цэнийг бий болгож, Монголын ирээдүйд үлдэх бүтээн байгуулалтыг хамтдаа үргэлжлүүлэн бүтээх болно.

"МАКС ӨРГӨӨ ХХК"
Илүү сайхан Монголын төлөө. 🇲🇳

БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ-100” АЖ АХУЙН НЭГЖЭЭР “МАКС ӨРГӨӨ” ХХК ШАЛГАРЛАА 🏆Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үү...
08/09/2026

БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ-100” АЖ АХУЙН НЭГЖЭЭР “МАКС ӨРГӨӨ” ХХК ШАЛГАРЛАА 🏆

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой-н хүрээнд “Макс Өргөө” ХХК Барилгын салбарын “Шилдэг-100” аж ахуйн нэгжээр шалгарч, салбарынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрээ үнэлүүллээ.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь бидний 20 жилийн турш хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, чанартай гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай үйл ажиллагааны бодит үнэлгээ юм.

Бидний амжилт бүрийн ард төсөл бүхнийг сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаараа бүтээлцсэн инженер, архитектор, ажилтан албан хаагчдын маань хамтын хүч, нэгдмэл зорилго бий.

Өнгөрсөн он жилүүдэд бид зөвхөн барилга байгууламж бариагүй. Харин Монголын хотын өнгө төрхийг бүтээлцэж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, ирээдүйн хөгжлийн суурийг хамтдаа цогцлоож ирлээ.

“Шилдэг-100” аж ахуйн нэгжээр шалгарсан энэхүү эрхэм хүндэтгэл нь өнгөрсөн замналаа үнэлүүлсэн бахархал төдийгүй, цаашид илүү чанартай, илүү үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх өндөр хариуцлага билээ.

Итгэлээр эхэлж, бүтээн байгуулалтаар үргэлжилсэн 20 жил.

#МаксӨргөө
#ИлүүСайханМонголынТөлөө

Монгол орны хөгжил дэвшил, хот суурингийн өнгө төрх, хүн бүрийн амьдрах орчныг бүтээн босгохын төлөө нөр их хөдөлмөр, мэ...
04/09/2026

Монгол орны хөгжил дэвшил, хот суурингийн өнгө төрх, хүн бүрийн амьдрах орчныг бүтээн босгохын төлөө нөр их хөдөлмөр, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн барилгачид Та бүхэндээ орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өчигдрийн суурин дээр өнөөдрийг бүтээж, өнөөдрийн бүтээн байгуулалтаар маргаашийн ирээдүйг хамтдаа сүндэрлүүлж буй барилгын салбарын нийт хамт олон, эрхэм түнш, хамтрагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

19/08/2026

🏗️ 20 жилийн бүтээн байгуулалт, хамтын хөгжлийн түүх

“Макс Өргөө” ХХК нь 2006 оноос хойш 20 дахь жилдээ хамтын хөгжил, тогтвортой өсөлтийг эрхэмлэн, “Илүү сайхан Монголын төлөө” үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг тууштай хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд бид чадварлаг инженер, мэргэжлийн ажилтнуудынхаа хамтын хүчээр нийт 426 давхар, 303,856 м² талбай бүхий бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. 👷‍♂️🏢

Бид чанар, мэргэжлийн ур чадвар, инноваци, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн, Монголын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтыг бий болгосоор байх болно.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын   чуулганд Макс Групп оролцож байна. 🌱
19/08/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын чуулганд Макс Групп оролцож байна. 🌱

[English below]

“Макс Групп чуулганд оролцож байна.”

Энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана. Дэлхийн хэмжээний энэхүү чуулганаар цөлжилт, бэлчээрийн доройтол, усны нөөцийн менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтын шийдлийг эрэлхийлнэ.

Макс Групп НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Таван Монгол” бодлогыг хэрэгжүүлж, ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ийн зарчимд нийцсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг тогтмол хийсээр ирсэн.

Бид чуулганы үеэр хариуцлагатай бизнесийн туршлагаа олон улсын оролцогчидтой хуваалцаж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

***
“Max Group is participating in .”

The 17th Session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) will be held in Ulaanbaatar from August 17 to 28. The conference will bring together stakeholders to address pressing challenges related to desertification, rangeland degradation, and water resource management, and to advance collective solutions.

Aligned with the United Nations Sustainable Development Goals (SDGs), Max Group has been implementing its “Five Mongol” policy and consistently making investments and undertaking development initiatives in line with Environmental, Social, and Governance (ESG) principles.

During , Max Group will share its responsible business practices with international stakeholders and collaborate with partners to advance and scale environmentally sustainable solutions.

Тэнгэр цэлмэж, тал нутаг ногоорон, хийморийн салхи сэвэлзэх сайхан цагт Монгол түмний төрт ёс, өв соёл, бахархлыг шингээ...
08/07/2026

Тэнгэр цэлмэж, тал нутаг ногоорон, хийморийн салхи сэвэлзэх сайхан цагт Монгол түмний төрт ёс, өв соёл, бахархлыг шингээсэн дэлхийд хосгүй Эрийн гурван наадам айлчлан ирлээ. 🐎💪🏹
Хурдан морьдын төвөргөөн тал нутгийг доргиож, хүчит бөхчүүдийн уран мэх хийморийг бадрааж, мэргэн харваачдын сум цэцэндээ хүрэхийн адил Та бүхний ажил үйлс өөдрөг, бүтэмжээр дүүрэн, амжилт ололт арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр Монголын хийморь мөнхөд бадрах болтугай! 🇲🇳
Өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэсний бахархлаа улам бэхжүүлэн сайхан наадаарай.

Эх орныхоо ирээдүй болсон эрхэм бяцхан хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын халуун мэндийг өрг...
01/06/2026

Эх орныхоо ирээдүй болсон эрхэм бяцхан хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Илүү сайхан Монголын төлөө мөрөөддөг, бүтээдэг, гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 💙
"Макс Өргөө" ХХК

Address

Max Tower, Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677773636

Alerts

Be the first to know and let us send you an email when Max Urguu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Max Urguu:

Shortcuts

Share