Gerelt-Ursgal

Gerelt-Ursgal Төрөл бүрийн лифт, урсдаг шатны худалдаа, угсралт, үйлчилгээ.

07/03/2021

Official distributor of "Canny" Elevator in Mongolia.

We can do this cabling.
13/01/2021

We can do this cabling.

Хэдийгээр цахилгаан шат /лифт/ орчин үед зохион бүтээгдсэн мэт харагддаг ч бид олон мянган жилийн өмнөөс хүмүүс болон ач...
07/01/2021

Хэдийгээр цахилгаан шат /лифт/ орчин үед зохион бүтээгдсэн мэт харагддаг ч бид олон мянган жилийн өмнөөс хүмүүс болон ачааг босоо чиглэлд зөөвөрлөдөг төхөөрөмж хэрэглэдэг байжээ. Витривиус/Vitrivius/-ийн бичсэнээр Грекийн математикч Архимед /Archimed/ эргэгч бул ба олс ашиглаж анхны лифтийг МЭӨ 236 онд бүтээсэн гэж үздэг байна. Эртний Ромын Колизей/Colosseum/ цэнгэлдэх хүрээлэнгийн сууринд амьтдын тор болон мэсчин боолуудын өрөө, хонгилуудаас томоохон амьтдыг дэвжээнд гаргахын тулд дүүжин ачаа ашигласан төхөөрөмжийг зуу зуун хүний тусламжтайгаар ажиллуулж байжээ.
1743 онд XV Луйс/Louis/ хаан Версалийн ордны 3-р давхарт өөрийн амрагуудын нэгийг оруулахын тулд "Нисдэг сандал"/Flying chair/ гэгч төхөөрөмжийг хэрэглэсэн байдаг. Мөн тэрээр өөрийн тусгай зочдыг зарц үйлчлэгч нартай холилдуулахгүйн тулд "Нисдэг ширээ"/Flying table/-г ч хэрэглэж байв. Энэ нь хонх дуугаргахад гал тогооны өрөөний дээр байрлах зочдын өрөөнд хоол, унд болон бусад хэрэгцээтэй хэрэгслийг өрсөн ширээг өргөж гаргадаг байв.
Хэдийгээр 1852 онд Элиша Грэйвс Отис /Elisha Graves Otis/ аюулгүй зогсоогчийг бүтээж босоо тэнхлэгийн зөөгчүүдэд хувьсгал хийсэн ч арван есдүгээр зууны ус, усны уураар ажилладаг лифтний дүүжин олс нь нь сэмэрч тасарч байснаас итгэж хэрэглэх зорчигч ховор байлаа. Үүнээс таван жилийн дараа Нью-Йоркийн таван давхар дэлгүүрт Отисийн суурилуулсан анхны лифт дэлхийн мянга мянган байшин барилга, тэнгэр баганадсан цамхгуудын сууринаас дээвэр хүртэл аялах боломжоор хангасан гайхалтай төхөөрөмжүүдийн эх болж чадсан юм.
https://www.history.com/author/laura-schumm

Дэлхийн хамгийн өндөр "Цахилгаан шатны туршилтын цамхаг"  288м. 2003 оны XII сард CANNY компани нь тухайн үедээ цахилгаа...
07/01/2021

Дэлхийн хамгийн өндөр "Цахилгаан шатны туршилтын цамхаг" 288м.

2003 оны XII сард CANNY компани нь тухайн үедээ цахилгаан шатны үйлдвэрлэлийн салбартаа хамгийн өндөр нь болох 80 метрийн өндөртэй туршилтын цамхгийг ашиглалтад оруулж байжээ.
2009 оны сүүлчээр энэ амжилтаа давуулж хэт-хурдан болон үлэмж хэмжээтэй лифтний 95м цамхгийг хуучин 80м цамхгаа өндөрлөн байгуулсан байна.

Одоогийн байдлаар CANNY нь цахилгаан шатны туршилтын цамхгийн дээд амжилтыг нийт өндөр нь 288м, газраас дээш цэвэр өндөр нь 268м цамхаг барьснаар шинэчлээд байна. Энэ нь газар доор 20м, 9 ширхэг туршилтын хэсэг, 1 ажиглах хэсэг, 2ш өндөрт гардаг тойрноо харагч /panorama/ төхөөрөмжүүдээс бүтсэн байна.

Мөн CANNY elevator компанийн 2015 оны XI сард бүтээсэн 120м, 100м туршилтын цамхгууд нь Ченду /Chengdu/, Жоншан /Zhongshan/-д байдаг юм.

CANNY нь 95м, 100м, 120м ба 228м өндөртэй цамхгуудыг эзэмшиж байгаагаараа энэ салбартаа цамхгийн өндрөөрөө ч, тоогоор нь ч дээд амжилтуудыг хадгалж байгаа ажээ. Эдгээр цамхгууд нь БНХАУ-ын үйлдвэрийн бүсэд зүүн, баруун болон өмнөд хэсэгт байрлаж бусад үйлдвэрлэгч компаниудад, шинээр үүсэн бий болж байгаа өндөр технологийн компаниудад ашиглуулах замаар дэмжлэг болж байдаг юм.

Бид таны барьсан барилга байгууламжид яв цав тааруулж хэмжээний дагуу дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрлэгчийн нэг "Canny-El...
07/01/2021

Бид таны барьсан барилга байгууламжид яв цав тааруулж хэмжээний дагуу дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрлэгчийн нэг "Canny-Elevator" компанид зураг төслийг илгээн захиалгаар үйлдвэрлүүлэн нийлүүлж байна. Угсралт, суурилуулалт болон борлуулалтын дараахь засвар үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон гүйцэтгэдэг.

07/01/2021

Address

Өргөөгийн гудамж. "Дако" Бизнес төв, 1011 тоот
Ulaanbaatar
16091

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerelt-Ursgal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gerelt-Ursgal:

Share