Ulzii Environmental LLC

Ulzii Environmental LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ulzii Environmental LLC, Forestry Service, SAV Plaza office, 4th floor, No: 402 Sukhbaatar District-1 Chagdarjav Street/9, Ulaanbaatar.

We are committed to offering practical, science-based solutions that protect and rehabilitate the environment, support resilient landscapes, and contribute to the long-term sustainability of the projects we serve.

17/12/2025
Монголын байгаль орчны мэргэжилтнүүд "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр"-ийг тэмдэглэх олон улсын санаачилгад нэгдэн о...
15/04/2022

Монголын байгаль орчны мэргэжилтнүүд "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр"-ийг тэмдэглэх олон улсын санаачилгад нэгдэн орлоо.
Эх дэлхийнхээ унаган төрхийг хамгаалах, тогтвортой ирээдүйг үр хойчдоо үлдээхээр өдөр бүр хичээн ажилладаг олон олон хүмүүсийн хичээл зүтгэлийг нь үнэлэх, урамшуулан сайшаах зорилгоор 2021 онд Олон улсын нөлөөллийн үнэлгээний холбоо тэргүүтэй АНУ, БНСУ, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Мексик, Нигер, Канад, Португал улсуудын мэргэжлийн холбоод хамтран жил бүрийн 4-р сарын 15-ны өдрийг "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр" болгон тэмдэглэх санаачилгыг гаргасан билээ.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь зөвхөн байгаль орчны мэргэжилтнүүд төдийгүй байгаль орчныг хамгаалах, байгалийн болон хүн төрөлхтний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй орчныг хангахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа хүн бүрийн өдөр юм.
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо болон мэргэжлийн байгууллагууд хамтран энэ жилээс тус санаачилгад нэгдэж буйгаа мэдэгдэхэд таатай байна.
Монгол орны уудам газар нутгийн онгон төрхийг хамгаалах, байгаль болон хүн төрөлхтөнд тулгараад буй сөрөг нөлөөлөл, хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлээр ажиллаж буй Монголын байгаль орчны салбарын бүхий л мэргэжилтнүүддээ олон улсын "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр"-ийн мэнд дэвшүүлье.
2022

2021 онд бид, Өлзий Энвайронментал ХХК маань байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх чиглэлэ...
31/12/2021

2021 онд бид, Өлзий Энвайронментал ХХК маань байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээрх зөвлөх үйлчилгээний дараах ажлуудыг амжуулжээ.
1) Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээт ажил 2 төсөл
2) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулах гэрээт ажил 2 төсөл
3) Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах судалгаа, төлөвлөгөө боловсруулах гэрээт ажил 1 төсөл
4) ТЭЗҮ хамтран боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил 3 төсөл
5) БОННҮ боловсруулах ажил 1 төсөл
6) Байгаль орчны мониторингийн зөөврийн багаж (багцаар) нийлүүлэх ажил 6 төсөл-д тус тус гүйцэтгэжээ.

Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье !
Шинэ оноо сайхан угтаарай 😃😃😃

Бид Уурхайн хаалт 2021 www.mineclosure2021.com олон улсын хурлын өмнөх өдрийн (2021 оны 8-р сарын 16 ны өдөр) семинар (p...
14/08/2021

Бид Уурхайн хаалт 2021 www.mineclosure2021.com олон улсын хурлын өмнөх өдрийн (2021 оны 8-р сарын 16 ны өдөр) семинар (pre-conference workshop) https://mineclosure2021.com/workshop/ -ийг хамтран зохион байгуулж байна.

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилтот судалгаа, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө
16/10/2020

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилтот судалгаа, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр
14/10/2020

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилгоор гүйцэтгэх ажил нь яг ямар ажил байх вэ гэдэг дээр талууд маргаа...
12/10/2020

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилгоор гүйцэтгэх ажил нь яг ямар ажил байх вэ гэдэг дээр талууд маргаантай, тухайн төслийн батлагдсан БОННҮ-ний тайланд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах талаар тусгасан байх боловч мөн л яг ямар ажил гүйцэтгэхийг хангалттай тодорхойлоогүй байдаг.

Бид Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Степ Голд” ХХК-ийн “Алтан Цагаан Овоо” алт, холимог металын орд ашиглах төслийн хүрээнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилтот судалгааг хийх, дүйцүүлэн хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж эхлээд байна.

Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ “Алтан Цагаан Овоо” алт, холимог металын орд ашиглах төслийн гол оролцогч талууд (Дорнод аймгийн БОАЖГ, Байгаль хамгаалалтын захиргаа ОНӨҮГ, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын ЗДТГ, бусад ТББ-ууд)-тай зөвлөлдөж, санал болгож байгаа газар орон нутагтай танилцаж, хууль журамд заасныг баримтлан оролцогч талуудын оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүйцүүлэн хамгаалах газрыг сонгох, судалгааг хийх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөхөөр ажиллаж байна.

“Өлзий Энвайронментал” ХХК нь “И Эйч Эс Эм” ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ-т Байгаль орчн...
09/10/2020

“Өлзий Энвайронментал” ХХК нь “И Эйч Эс Эм” ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ-т Байгаль орчны мониторинг хийх багаж хэрэгслүүд болон мод тарих тоног төхөөрөмжүүддийг нийлүүлэх гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Таван Толгойн бүлэг ордын хэмжээнд байгаль орчны сөрөг нөлөөлөл их байгаа энэ цаг үед сумын удирдлага, байгаль орны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар өөрийн гэсэн багаж хэрэгсэлтэй болж давхар хяналт тавьж ажилладаг сум болж байна. Ажилд нь амжилт хүсье !

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт жишиг болох хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаа “Степ Голд” ХХК-ий...
07/10/2020

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт жишиг болох хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаа “Степ Голд” ХХК-ийн “Алтан Цагаан Овоо” алт, холимог металын орд ашиглах төслийн байгаль орчны сөрөг нөлөөллийг тасралтгүй хянах зорилтот орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг бид орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоотойгоор амжилттай гүйцэтгэж байна.

12/05/2020

“ӨЛЗИЙ ЭНВАЙРОНМЕНТАЛ” ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтэц болон хөгжлийн төслүүдийн төлөвлөлт, барилга байгууламж, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх цогц зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн.
Бидний үйл ажиллагаа нь байгаль орчны хууль, журам, стандартыг чанд мөрдөхөөс гадна олон улсын сайн туршлагад нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан, тогтвортой шийдлүүдийг санал болгоход чиглэгддэг. Манай хамт олон нь байгаль орчны салбарт олон жилийн туршлага, мэдлэгтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх инженерүүд, мэргэжилтнүүдээс бүрддэг.
Бид нөхөн сэргээлт, экологийн тэнцвэрийг сэргээхэд чиглэсэн орчин үеийн техник, технологи, шинэлэг аргачлалуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, харилцагч байгууллагуудын байгаль орчны эрсдэл, сорилтыг хамтран шийдвэрлэхэд байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодит үр дүнтэй шийдлүүдийг санал болгож хамтран ажиллаж байна.

"ULZII ENVIRONMENTAL" LLC was established in 2020 with the mission to deliver comprehensive environmental consulting services across all phases of development—from planning and construction to operation and final closure—primarily in the mining, infrastructure, and broader development sectors. Our core focus is on minimizing environmental impacts, ensuring regulatory compliance, and restoring ecosystems through sustainable rehabilitation practices.
We are proud to operate with a highly skilled, multidisciplinary team composed of leading experts recognized within the environmental sector for their deep experience and technical excellence. Our operations are strengthened by the integration of modern technologies and innovative methodologies that align with both national standards and international best practices.
We are committed to offering practical, science-based solutions that protect and rehabilitate the environment, support resilient landscapes, and contribute to the long-term sustainability of the projects we serve.

Address

SAV Plaza Office, 4th Floor, No: 402 Sukhbaatar District-1 Chagdarjav Street/9
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97677118659

Website

https://ulziienvironmental.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulzii Environmental LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ulzii Environmental LLC:

Share