28/08/2026
KHANBOGD Cashmere Showcase Opening Ceremony ☀️🔋
2026.08.27 | ЖИШИГ ТӨСЛИЙН НЭЭЛТ
Монголын ноолуурын салбарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодитоор нэвтрүүлсэн 179кВт нарны эрчим хүч + 215 кВт.ц батарей хуримтлуурын хосолсон жишиг төслийн нээлт амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол ноолуурын үнэ цэнэ, чанарыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэж буй Ханбогд Кашимер ХХК нь үйлдвэрлэлдээ сэргээгдэх эрчим хүч, ухаалаг технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, ногоон, тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг бодитоор хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний системийг үе шаттайгаар өргөжүүлж, батарей хуримтлуурын технологитой хослуулснаар үйлдвэрлэлийн эрчим хүчний үр ашиг, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ногоон шилжилтийг дэмжсэн жишиг төсөл болж байна.
⚡Huawei Digital Power-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны Мөнгөн түнш — Монхорус Солар ХХК
Ногоон эрчим хүч • Ухаалаг шийдэл • Тогтвортой үйлдвэрлэл 🌱
#тогтвортойхөгжил