03/04/2024
Hagi. Khaliun
ОЮУТОЛГОЙГ ХУРААЖ АВБАЛ, ОУВС-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ГАРВАЛ АМЕРИК МОНГОЛЫН ХАРИЛЦАА ТАСАРВАЛ ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ МОНГОЛД АШИГТАЙ.
Америктай сайн харилцаа тогтоосноор эдийн засгийн ашиг олно гэж хошгирсоор 30 жил болов. Америкийн хөрөнгө оруулалт орж ирээд Монголыг хөгжүүлнэ, Монголын бараа Америкт экспортлогдоод Зүүн Азийн орнууд шиг хөгжинө гэж горьдсоор ирэв.
Ганц Америк ч биш Британи, Канадтай бас яг ийм зорилго, горьдлогоор харилцаж ирсэн.
Үүний тулд БорооГоулд компанид Бороогийн ордоо, РиоТинтод ОюуТолгойгоо өгсөн. Хэдэн арван жил Монголыг тэжээх ордуудаа шүү.
Тэгтэл яав? Монголоос Америк бараг юу ч авдаггүй. Харин монголчууд л Америкаас наашаа бараа зөөдөг байна.
Энэ худалдаа Монголд ямар ч ашиггүй байдаг байна.
Итгэхгүй байвал доорх тоог харагтун.
Монголчууд дөнгөж 10 сая долларын бүтээгдэхүүн экспотролж 245 сая долларын бүтээдэхүүн импортолсон байна.
Америктай хийх худалдаанаас жил бүр 200 гаран сая долларын алдагдал хүлээж байна. Яг ийм асуудлаас болоод Трамп Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн шүү дээ.
Британи ба Канад ч бас ялгаагүй.
Эдгээр орнууд бол тусдаа өөр өөр улс мэт боловч яг үнэндээ бол нэг улс шахуу юм. Бүгд Британи гаралтай, англи хэлтэн, Common wealth countries буюу хамтын ашиг сонирхолтой улсууд юм. Британий РиоТинтогийн ард америкчүүд ч байж л байгаа. Жэймс Бэйкер нь ирж дарамтлаад байсан нь үүнийг нотолдог.
Гадаад худалдааны алдагдлаас гадна манай байгалийн баялагийг гартаа оруулж, зарж ашиг олж байгаа. Оюутолгой бол Эрдэнэтээс 30 дахин том орд гэж сонссон.
Мөн монгол төгрөгийг ам.долларын баталгаатай болгосон. Үүний үр дагвар нь шинээр төгрөг хэвлэж гүйлгээнд оруулах бүрт манай улс бодит баялагаараа Америкт татвар өгдөг юм. Үүнийг би өөр пост дээрээ тайлбарласан байгаа.
Мөн Британи болон Америк өөрийн офшор бүсүүд рүү манай авилгачид, бизнесменүүдийн мөнгийг татаж аваад банкууд нь цаашаа эргэлдүүлж байгаа . Энэ мөнгө бол уг нь манай эдийн засагт эргэлдэх ёстой, татвараар манай төсөвт орлого болох ёстой мөнгө юм.
Монгол Америкийн харилцаа зөвхөн нэг талдаа ашигтай байна. Оюутолгойгоо буцааж авахын тулд, монгол төгрөгөө ам. долларын баталгааны дарамтаас гаргаж санхүүгийн тусгаар тогтнолоо буцааж авахын тулд, офшор бүс рүү баялагаа алдахыг зогсоохын тулд яалт ч үгүй Америктай муудахаас өөр замгүй дээ. Америктэй муудвал Монгол сөнөхгүй. Америкгүй 800 жил, социализмын 70 жил оршоод ирсэн.
Төмөр хөшигний цаана байсан зальт дайсан хойморт залраад дэндүү даварч байна.