Сүхбаатарын Төмөрхүү

Сүхбаатарын Төмөрхүү Монгол Улсын зөвлөх инженер, эрх зүйч Инженер, Улс төрч, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ-ын гишүүний зөвлөх

27/10/2025

15947 дроныг нэг компьютерээс удирдаж ийм үзүүлбэр харуулж байна.

Шоу гэхээс илүү технологийн түвшингээ гайхуулж байна гэлтэй.
Хятадын Liuyang хот.

Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 35 жилийн ойн баяраа тэмдэглэн наадаж байна. 2025.09.08
08/09/2025

Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 35 жилийн ойн баяраа тэмдэглэн наадаж байна. 2025.09.08

30/07/2025

Энгийн унадаг дугуйг цахилгаан дугуй болгох авсаархан аргыг BYD ба Huawei хамтран бүтээжээ. 32 км/ц хүртэл хурдлах боломжтой гэнэ.

Монгол түмний их баяр, наадмын мэндийг Та бүхэндээ хүргэе.Сэтгэл тэнэгэр, дэлгэр сайхан НААДААРАЙ.Өнө мөнхийн эх сайхан ...
11/07/2025

Монгол түмний их баяр, наадмын мэндийг Та бүхэндээ хүргэе.
Сэтгэл тэнэгэр, дэлгэр сайхан НААДААРАЙ.

Өнө мөнхийн эх сайхан орон минь хөгжин дэвжиж, Монгол хүн бүр сэтгэл тэнүүн жаргах болтугай.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Ногоон барилгын хүрээлэн” ТББ, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хамтран...
27/06/2025

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Ногоон барилгын хүрээлэн” ТББ, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хамтран ногоон барилгын аудитор бэлтгэх сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд сургалтад нийт 53 инженер техникийн ажилчид хамрагдаж 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “BestGER” Ногоон барилгын Хялбаршуулсан төрөлд аудитор хийх шаардагыг хангаж шалгалтад тэнцсэн 11 аудиторт гэрчилгээ гардууллаа.
ХББОС-ын сайдын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар тушаалаар “Ногоон барилгын үнэлгээ (Bestger)-ний аргачлал”
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар тушаалаар “Ногоон барилгын (Bestger) гэрчилгээ олгох журам”, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 114 дүгээр тушаалаар “Ногоон барилгын аудитор, сургагч багш бэлтгэх журам” тус тус баталж ногоон барилгын эрх зүйн асуудлыг зохицуулах баримт бичгүүдийг гаргасан.

“BestGER” Ногоон барилгын Хялбаршуулсан төрөлд үнэлгээ хийх аудитортой болсноор иргэд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, тав тухтай, ашиглалтын зардал багатай амины орон сууц барих, ногоон зээлд хамрагдах боломж бүрдэх болон гэр хорооллын яндангийн тоо буурч хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад тодорхой хувь нэмэр үзүүлэх боломж бий болоод байна.

03/06/2025

Гэр хорооллыг дэд бүтцэд холбох, 10 айлын туршилтын загвар төслийг амжилттай хэрэгжүүллээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

27/05/2025

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн.

Ирэх сарын 10-аас барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар тухайн өдөртөө авах боломжтой болно
27/05/2025

Ирэх сарын 10-аас барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар тухайн өдөртөө авах боломжтой болно

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 06 САРЫН 10-НААС БҮРЭН ЦАХИМ БОЛГОНО. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөө...
27/05/2025

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 06 САРЫН 10-НААС БҮРЭН ЦАХИМ БОЛГОНО.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг ирэх 06-р сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой.

ХББОСЯ- аас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.
Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэгдсэн системээр олгодог болсноор дараах давуу тал, шинэчлэлтийг бий болгоод байна.
Үүнд:
1. Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн.
2. Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон. Мөн хаяж гээж үрэгдүүлэх, алга болгох зэрэг асуудлыг хөнгөвчлөн шийдэж тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод, нээлттэй боллоо.
3. Өмнө нь инженер техникийн ажилтан нь давхцалаа шалгуулах, аль байгууллагад бүртгэлтээ эсэхээ мэддэггүй байдал үүсдэг, бусад байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтан /ИТА/ зөвхөн өөрийн нэгдсэн нэвтрэлтээр орж бүртгэлээ хаана байгааг шууд шалгах боломжтой болсон.
4. Тухайн аж ахуйн нэгж байгууллага, ИТА хасалт хийлгэхийн тулд системээр дамжуулан хүсэлт гарах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нэг байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг байдлыг бий болгосон нь тухайн компанийн хариуцлагыг нэмэгдүүлж байна.
5. Тухайн аж ахуйн нэгж бүртгүүлсэн и-мэйл хаягаа мартсан бол гуравдагч байгууллагад албан бичгээр хандан и-мэйл хаягаа авдаг, солиулдаг хүний оролцоотой цаг зав зарцуулдаг байсныг болиулж иргэн төрийн нэгдсэн мэдээллийн сандаа нэвтрээд имэйл хаяг бүртгэлтэй утсаараа дамжуулаад имэйл хаягаа авах боломжтой болсон.
6. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой болж байна.
7. Цаг хугацаа хэмнэж бүх материалыг онлайнаар бүрдүүлэх, илгээх боломжтой болсон тул оочер дараалал, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, тээвэрлэлт, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардлууд буурна.
8. Шийдвэр гаргах хугацаа тодорхой, хурдан болно.
9. Иргэдийн хувьд ажил, амьдралын хуваарьт саад учруулахгүйгээр хүсэлтээ гаргах боломжтой.
10. Хүсэлт өгсөн, шийдвэрлэсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.
11. Цахим систем нь 24/7 ажиллах тул хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой.

Тус системд шилжсэнээр төрийн байгууллагын хувьд дараах давуу талууд үүсэж байна Үүнд:
1. Тус систем нь төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдаж байгаа тул зөвшөөрөлтэй бүх компаниудын мэдээлэл төвлөрч, хяналт, шинжилгээ хийхэд хялбар болно.
2. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
3. Шийдвэр гаргалт, хяналтын процесс бүртгэгдэж үлддэг тул авлига, хүнд суртал буурна.
4. Төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмж нэмэгдэж, ил тод, нээлттэй байдал сайжирна.
5. Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явц болон үзүүлж байгаа үйл ажиллагаанд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэнэ.
6. Хяналт, шалгалт үр дүнтэй болно.
7. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж бүрдэнэ.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг ирэх 06-р сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой.

Address

Baruun-Urt

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатарын Төмөрхүү posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category