14/03/2023
“Эйч Си Би Вай Монголиа Констракшн” ХХК нь 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Барилга угсралтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани үйл ажиллагаандаа холбогдох норм стандарт, Монгол Улсын барилгын салбарт мөрдөгдөж буй журам, дүрмийг баримтлан, барилга угсралтын шинэ технологи нэвтрүүлэн улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжил бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ. Бид байгуулагдсан өдрөөс эхлэн хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч, хамгийн шилдэг зөвлөх компаниудтай хамтарч ажиллан, маш их хичээл зүтгэл гарган барилга угсралтын ямар ч том төсөл дээр бие даан ажиллах чадвартай хамт олон болж төлөвшсөн юм. “Эйч Си Би Вай Монголиа Констракшн” ХХК-ийн Захирал, инженерүүд, технолгич зэрэг инженер техникийн ажилтнууд нь бүгд барилгын мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай, мөн гүйцэтгэж буй төсөл дээр гаднын орны өндөр мэргэжилтэй, барилгын салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай инженер, архитектор, зөвлөхийг Монголд байгаа хамт олоны дунд урьж авчран хамтарч ажиллаж байна. Манай компани мөн Бээжин хотод байралдаг “Hua Cheng Bo Yuan Construction & Engineering”ХХК, “Hua Cheng Bo Yuan (Beijing) International Trading” ХХК зэрэг компанитай олон улсын барилга угсралт, улс дамнасан логистик салбар зэрэг чиглэлээр хамтарч ажилладаг.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын барилгын салбарт шинэ технологийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын стандартад нийцсэн, чанартай барилгын материалаар дотоодын зах зээлийг хангах, өндөр стандартын техник, тоног төхөөрөмж болон барилгын материал үйлдвэрлэх үйлдвэрийг барихад зуучлах, Монгол улсын барилгын салбарынтаа үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, манлайлагч компани болох.
АЛСЫН ХАРАА
Монгол Улсын хөгжлийн бүтээн байгуулалтанд бодит хувь нэмэр оруулж барилгын салбарт ажиллаж буй компани, аж ахуйн байгууллагуудад зориулж олон улсын жишигт нийцсэн чанартай, аюулгүй, гайхалтай үзэмжтэй барилга угсралт, барилгын материалаар хангах, мөн чанартай, аюулгүй барилга орон сууцаар ханган компанийн тогтвортой үйл ажиллагаагаар улсын татварын санд жилээс жилд өндөр татвар төлж хувь нэмэр оруулсан компани болох, өөрийн ажилчдын хувийн хөгжилд анхаарч, тэдэнд сайн сайхан амьдрал бэлэглэх замаар компанийн өсөлтийг хангах.
Урт хугацааны зорилт:
Манай компани анх байгуулагдсан өдрөөс хойш компанио цаашдийн тасралтгүй хөгжүүлэх үүднээс 15 жилийн бизнесийн хөгжлийн стратеги бодолго боловсруулсан бөгөөд өнөөг хүртэл тууштай түүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн болно.
Тухайлбал эхний 5 жилдээ голчлон амьны орон сууц, төмөр бетон карказ барилга, төмөр хийц карказ барилга, зам гүүр, мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүд болон БНХАУ-ын хоорондын хамтарсан ажиллагаагаар явуулж буй томоохон төслүүдэд биечлэн оролцож компанийхаа нэр хүндийг өсгөн, салбартаа өрсөлдхүйц чадамжаа дээгшлүүлэн ажиллах.
Цаашид бид салбартаа өрсөлдөх чадвартай, үйл ажиллагаа өргөжин тэлж, амжилттай байхыг хүсэж байгаа тул дэлхийн чиг хандлагуудыг үйл ажиллагаандаа тусган, илүү алсыг харсан, цаг үеэ мэдэрч ажиллахын тулд бид компанийхаа 5 – 10 дахь жилийн стратеги төлөвлөгөөндөө Монгол улсын үндсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор барилгын төмөр хийц үйлдвэрлэх үйлдвэр нэвтрүүлэн, том оворын ган хийцийг эх орондоо үйлдвэрлэх боломж гарган, жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулан тэдний захиалгын дагуу, хямд үнэтэй, дэлхийн чанар стандартад нийцсэн төмөр хийц үйлдвэрлэж материалаар хангах, мөн барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэх. Том овор хэмжээтэй бусад барилгын материалын шилдэг үйлдвэрлэл нэвтрүүлэн Монгол улсад байгаа түүхий эдээр үйлдвэрлэж дотоод зах зээлийг хангах.
Дэлхий барилгын салбарт автомат техник, дижитал, виртуал технологиуд хурдацтайгаар нэмэгдэж, цаг хугацаа өнгөрөх тусам улам төгөлдөржиж байгаа өнөө үед бизнес салбарынхаа чиг хандлага, хурдтай хөгжлөөс хоцрохгүй байх, хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн алхах, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тийм учраас компанийхаа ажлын хүрээнд Монгол улсын ажлын хүч, мэргэжлийн ажилтан ихээр шаардагдаж буй өнөө үед гадаад улсын туршлагатай шилдэг инженер, архитектор урьж авчран төсөл хэрэгжүүлэх сацуу компанийхаа ажилчдыг сургах, шинэ техинологи суралцуулан дасгалжуулах, үүгээр дамжин компанийхаа ирээдүйд мөн Монгол улсын барилгын салбарт боловсон хүч бэлдэж ажиллана.