Gazar.info

Gazar.info Хамтран ажиллахыг хүсвэл: 90115555
Газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос...

“НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын ач холбогдолМонгол Улсын Их Хурлаас 20...
07/06/2024

“НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын ач холбогдол

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийг дагаж Газрын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орсон.
Тус нэмэлт, өөрчлөлтөөр Газрын тухай хуульд “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл ажиллана.” , “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна.”
✅Ийнхүү иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргаан, газар чөлөөлөх, газрын төлбөрийн ногдуулалт, нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломж бүрдсэн.
эх сурвалж: https://selenge.gazar.gov.mn/

www.innotecproperty.mn
www.gazar.info.mn
www.ubcleaning.mn

Газрын маргааныг хэн шийдвэрлэх вэ?Зах зээлийн харилцаанд шилжиж газрын эрх зүйн шинэчлэл хэрэгжиж буй нөхцөлд ядуурал а...
06/06/2024

Газрын маргааныг хэн шийдвэрлэх вэ?
Зах зээлийн харилцаанд шилжиж газрын эрх зүйн шинэчлэл хэрэгжиж буй нөхцөлд ядуурал ажилгүйдэл, мөнгөний ханшны бууралт зэргээс үүдэлтэй объектив шинжтэй маргаан, хууль тогтоомжийн хийдэл, хэрэгжилтийг зохион байгуулах сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй, эрх зүйн мэдлэг, хүмүүжил, газартай харьцах соёл дутмагаас субъектив шинжтэй маргаан үүсдэг.
1. Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн тухайн Засаг даргын дээд шатны албан тушаалтан, байгууллага,
2. Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
3. Газрын төлөв байдал, чанар, түүнийг зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу зохих шатны Засаг дарга,
4. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдсон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх тус тус шийдвэрлэнэ.
5. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн газартай холбоотой маргааныг Монгол улсын олон улсын гэрээ болон талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол дээр дурдсан журмаар шийдвэрлэнэ.
Газрын маргааны талаар эрх бүхий байгууллага,албан тушаалтны захиргааны журмаар гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ.
Шүүхийн шийдвэрийн талаархи гомдлоо дээд шатны шүүхэд гаргана. Хэрэв төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.

Эх сурвалж: www.legal.info

www.innotecproperty.mn
www.gazar.info.mn
www.ubcleaning.mn

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia аппликешнээс хэрхэн авах вэ?Улсын бүртгэлийн ерөнхий газар нь...
04/06/2024

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia аппликешнээс хэрхэн авах вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 36 төрлийн үйлчилгээг e-Mongolia цахим системд нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Иргэд хүссэн үйлчилгээг сонгон нотлох баримтын жагсаалтын хамт хүсэлтээ илгээн, burtgel.gov.mn сайтаас мэдүүлгийн загвар маягтыг татан авч бөглөөд шаардлагатай нотлох баримтыг хавсарган Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаяглан шуудангаар хүргүүлнэ. Илгэсээн хүсэлт, цаасан нотлох баримтыг хүлээн авч хянаад улсын бүртгэлд бүртгэсэн бол бүртгэгдсэн гэдэг гэрчилгээ, татгалзсан бол энэ тухай мэдэгдэл, нотлох баримтыг иргэний хүсэлт илгээсэн хаяг руу шуудангаар буцаан хүргүүлдэг. Иргэдийн зонхилон авдаг үйлчилгээ болох газар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх хүсэлтийг уг системээр дамжуулан хүлээн авах боломжтой болсон. Тухайлбал Сүхбаатар дүүрэг оршин суудаг иргэн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт өмчилж авсан газраа эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэсэгт хандан мэдүүлэг гаргах шаардлагатай. Энэ үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан хүсэлт, нотлох баримтаа шуудангаар хүргүүлснээр иргэд цаг хугацаа, санхүүгээ хэмнэнэ.

www.gazar.info
www.innotecproperty.mn
www.ubcleaning.mn

Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг...
03/06/2024

Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно.
Эх сурвалж: advocate.mn/news/73/single/205

www.gazar.info
www.innotecproperty.mn
www.ubcleaning.mn

▪️ Төв аймаг, Сэргэлэн сум▪️ 4-р зөрлөгийн урд, Улаан толгой▪️ 5000мкв /0.5га/ газрын эрх шилжүүлнэ.▪️ Үнэ: 65,000,000▪️...
31/05/2024

▪️ Төв аймаг, Сэргэлэн сум
▪️ 4-р зөрлөгийн урд, Улаан толгой
▪️ 5000мкв /0.5га/ газрын эрх шилжүүлнэ.
▪️ Үнэ: 65,000,000
▪️ Байршил харах: https://maps.app.goo.gl/KahK55oqqrN41ZMA8
Утас: 90115555, 90915555, 77265555

www.gazar.info
www.innotecproperty.mn
www.ubcleaning.mn

#ТӨВ #ТөвАймаг #газар #газарзарна #үлхөдлөх #үлхөдлөххөрөнгийнзууч #ХУДАЛДАНА #зөрлөг #ЗАРНА #газрынэрх #Сэргэлэнсум #Зууч

▪️ Төв аймаг Сэргэлэн сум▪️ Уяачдын зүчээний хороололд ▪️ 5000мкв /0,5га/ газрын эрх шилжүүлнэ.▪️ Үнэ: 65,000,000 ▪️ Бай...
31/05/2024

▪️ Төв аймаг Сэргэлэн сум
▪️ Уяачдын зүчээний хороололд
▪️ 5000мкв /0,5га/ газрын эрх шилжүүлнэ.
▪️ Үнэ: 65,000,000
▪️ Байршил харах: https://maps.app.goo.gl/5nZMMeZ96FASnh7w9
Утас: 90115555. 90915555, 77265555

www.gazar.info
www.innotecproperty.mn
www.ubcleaning.mn

#газар #газарзарна #ТӨВ #ТөвАймаг #Сэргэлэнсум #Уяач #Уяачид #Уяачдын #ХУДАЛДАНА #ЗАРНА #зүчээ #газрынэрх #үл #үлхөдлөх #үлхөдлөххөрөнгийнзууч

▪️ Төв аймаг, 4-р зөрлөг▪️ Засмал замын хажууд, постны дэргэд▪️  5000мкв /0,5га/ газрын эрх шилжүүлнэ.▪️ Ашиглах боломж:...
31/05/2024

▪️ Төв аймаг, 4-р зөрлөг
▪️ Засмал замын хажууд, постны дэргэд
▪️ 5000мкв /0,5га/ газрын эрх шилжүүлнэ.
▪️ Ашиглах боломж: Үйлчилгээний төв
▪️ Үнэ: 65,000,000
▪️ Байршил харах: https://maps.app.goo.gl/eLynPkkDsFpowymE9
Утас: 90115555, 90915555, 77265555

www.gazar.info
www.innotecproperty.mn
www.ubcleaning.mn

#ТӨВ #ТөвАймаг #газар #газарзарна #үлхөдлөх #үлхөдлөххөрөнгийнзууч #үйлчилгээний #Үйлчилгээнийтөв #ХУДАЛДАНА #зөрлөг #ЗАРНА

Address

Хаан Тауэр #412, Махатма Гандийн гудамж, 15-р хороо, Хан-Уул дүүрэг, УБ
Ulaanbaatar
17011

Alerts

Be the first to know and let us send you an email when Gazar.info posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gazar.info:

Share