НӨГӨӨ систем

НӨГӨӨ систем Бохир ус цэвэршүүлэх бичил биетийн үүрт систем

AРИУТГАХ ТАТУУРГЫН БИЕ ДААСАН БИЧИЛ ЦЭВЭРШҮҮЛЭХ СИСТЕМ Товчхон түүх:     Ариутгах татуургын бие даасан систем нь 120 гар...
14/03/2023

AРИУТГАХ ТАТУУРГЫН БИЕ ДААСАН
БИЧИЛ ЦЭВЭРШҮҮЛЭХ СИСТЕМ

Товчхон түүх:
Ариутгах татуургын бие даасан систем нь 120 гаруй жилийн өмнө Францад зохион бүтээгдсэн бөгөөд үүнээс өмнө Араб, Турк зэрэг хэд хэдэн орны эртний орд харшид бохир зайлуулах системтэй ижил төстэй технологи хэрэглэж байсан байна. 1920 он гэхэд Америкт нийтлэг хэрэглээний зүйл болж 1940-д оноос хотын захын буюу төвлөрсөн шугамд холбогдох боломжгүй газар баригдсан барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлж улам бүр боловсронгуй болсон байна. Эдүгээ АНУ-д л гэхэд 40 сая ийм систем ашиглагддаг юм байна. Мөн Герман, Канад, Австрали, Европын орнуудад өргөн хэрэглэгддэг гэнэ. Эдүгээ энэхүү систем нь улам бүр боловсронгуй болж орчин үеийн загвар, технологтой амины орон сууцуудад ч өргөн хэрэглэгдэх болжээ.
1. БҮТЭЭГДЭХҮҮН
АРИУТГАХ ТАТУУРГЫН БИЕ ДААСАН ЦЭВЭРШҮҮЛЭХ СИСТЕМИЙН ШИНЭЛЭГ АРГА, СУЛ БА ДАВУУ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ
“Агула хаус” ХХК-н инженерүүд ариутгах татуургын бие даасан системийг шинэлэг боловсронгуй болгох тал дээр судалгаа туршилт хийн ажилласны үр дүнд биологийн бичил биетүүдийг механик цэвэрлэгээтэй хамтатган цэвэршүүлэх ажиллагаатай бичил систем буюу ,,Нөгөө систем,,-н загварыг зохион бүтээлээ. Энэхүү систем нь хэрэглэхэд хялбар бөгөөд тухайн хөрсний шинж чанар, бүтэцэд тохируулан суурилуулдаг, манай орны эрс тэс уур амьсгалд тохируулсан шийдэл юм. Систем нь цуглуулах шугам, цэвэршүүлэх сав, дамжуулах шугам, шингээгчийн хэсэг, бичил биетийн үүр гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэнэ.
,,Нөгөө систем,,-н зорилго: Хөрсийг бохирдуулахаас хамгаалж, эрүүл цэвэр орчныг бүрдүүлэх юм.
Ажиллах зарчим: Ахуйн хэрэглээний бохир усан хаягдлыг механик болон биологийн аргаар задлан цэвэршүүлж шингэнийг ялгаруулан хөрсөнд нэвчүүлэх ба тундасыг соруулан зайлуулна.
Сул тал: Хэт хүйтэрсэн үед болон хэрэглээ хийлгүй удсан тохиолдолд хөлдөх эрсдэлтэй байх ба хөлдүүсийг хялбархан гэсгээх шийдэлтэй. Мөн хэт илүү, их хэрэглээний үед шингээх хэсэгрүү бохирдол алдагдах боловч биологийн аргаар цэвэршүүлэх боломжтой. Ус, шавар ихтэй намаг болон цул хадтай газар суурилуулах боломжгүй тохиолдол гардаг.
Давуу тал: Хямд үнэ буюу эдийн засгийн хэмнэлттэй, хөрсний бохирдлыг бууруулсан, системийн хэвийн ажиллагааг хангах хяналт үйлчилгээтэй, дахин засварлах боломжтой, дулааны улиралд эвгүй үнэр гарахгүй.
Ялгаатай тал: Бохир хаягдлыг биологийн аргаар задлан цэвэршүүлэх технологи ашигладаг ба хөрсний шинж чанар, бүтэцэд тохируулан суурилуулж болох шийдэл юм.
Ач холбогдол: Тав тухтай байдал, эрүүл цэвэр орчин юм.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ:

Цэвэршүүлэх хүчин чадал
/хоногт/ Цэвэршүүлэгчийн багтаамж
/эзэлхүүн/ Үндсэн материал болох сав, хоолой, холболтууд Дулаалгын халдаг утас Шингээгчийн хүчин чадал /хоногт/
Нөгөө систем1 0.32 м3
/200 л/ 0.64 м3
/400 л/ Хуванцар
HDPE, PVC 220VAC/60HZ 150W 220V 0.32-0.79 м3
/200-500 л/
Нөгөө систем2 0.48 м3
/300 л/ 0.96 м3
/600 л/ Хуванцар
HDPE, PVC 220VAC/60HZ
150W 220V 0.79 – 1.6 m3
/500-1000 л/
Захиалгаар хүчин чадлыг нэмэгдүүлж ,,Нөгөө систем3,, шийдлийг суурилуулна.
2. СИТЕМИЙГ СУУРИЛУУЛАХ
Газрын доор хөгцрөхгүй, задрахгүй HDEP, PVC хуванцар материалаар компанийн цехэд гар аргаар угсарч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БС-н /байгууллагын стандарт/ дагуу хөрсний шинж чанарт тохируулсан аргаар тусгай сургагдсан, дадлага туршлагатай мэргэжилтнүүд суурилуулна.
Үндсэн ажил гүйцэтгэл:
a. газар шорооны ажил /суурилуулалтын нүх ухах, хучилт/
b. системийн суурилуулалт /цуглуулах шугамыг гаргалгааны шугамтай /сууцтай/ холбох, цэвэршүүлэх сав, дамжуулах хоолойн холболт, шүүлтүүр, шингээгчийн ажил/
3. ХЯНАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ
Үйлчилгээний зорилго нь цэвэршүүлэх системийн хэвийн ажиллагааг хангах явдал юм.
Давуу тал: Зөвхөн ,,НӨГӨӨ систем,,-г хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ бөгөөд үнэ хямд, хэрэглэгч цаг тухайд нь үйлчилгээ хийлгэснээр цэвэршүүлэх системийн ажиллагаа хэвийн явагдах юм. Ингэснээр системийн ашиглалтын хугацаа уртсана.
Сул тал: Хүйтний улиралд бичил биетийн бохирдлыг задлах ажиллагаа удааширна. Энэ үед механик цэвэрлэгээ явагдана.

Үндсэн үйлчилгээ:
a. бичил биетийг идэвхжүүлэх
b. тундасыг соруулах
Засвар үйлчилгээ:
a. гэмтэл доголдлын үед оношлон засварлах

4. ҮНЭ
Бүтээгдэхүүн үйлчилгээний үндсэн үнэ:
1. ,, Нөгөө систем 1,, багц: 5 500 000.0 төгрөг

12/03/2023

Нөгөө систем хуудсанд тавтай морил

Address

Чингэлтэй дүүрэг 19-р хороо доод салхит 7-р гудамж 119 тоот
Ulaanbaatar
140040

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

+97699102157

Alerts

Be the first to know and let us send you an email when НӨГӨӨ систем posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to НӨГӨӨ систем:

Share

Category