01/10/2024
“АХМАДЫН БАЯР-2024
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн #ахмадууд та бүхэндээ АХМАДЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЬЕ.
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. Өдгөө Монгол улс ахмадын баярыг 32 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.