DIP Concrete

DIP Concrete ”Дэмж инвестмент партнерс” ХХК нь бетон хольц буюу бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

СУУРЬ ЦУТГАХААС ӨМНӨ БАГА МАРКТАЙ БЕТОНООР УЛ БЕТОН ЦУТГАХЫН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?Суурь цутгахаас өмнө 100-150 марктай бет...
20/08/2022

СУУРЬ ЦУТГАХААС ӨМНӨ БАГА МАРКТАЙ БЕТОНООР УЛ БЕТОН ЦУТГАХЫН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?

Суурь цутгахаас өмнө 100-150 марктай бетоноор ул суурь хийж өгөх нь зөв. Бага марктай ул суурьт хийж буй бетоныг БЭЛТГЭЛ БЕТОН гэнэ.

Барилгын суурь хийхэд эхлээд талбайгаа бэлтгэх ёстой. Хамгийн түрүүнд зураг төслийн дагуу сууриа ухаж, нягтруулах арга хэмжээ авна. Суурийн газрыг гараар яаж ч тэгшилсэн ямар ч овгор товгортой тэгшхэн болох боломжгүй. Тиймээс бэлтгэл бетон асгаж, тэгшлэх өндөр ач холбогдолтой.

Бэлтгэл бетоныг амины орон сууцанд хамгийн багадаа 10 см зузаантай цутгаж өгнө. Цаашлаад барилгын давхар нэмэгдэх тусам зузааны хэмжээг нэмэх нь зүйтэй. Хамгийн гол нь бэлтгэл бетонаа цутгаж, сайтар хатаасны дараа сууриа цутгах нь зөв.

БЭЛТГЭЛ БЕТОН ХИЙХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Бэлтгэл бетоныг нил буюу хавтан суурь хийх тохиолдолд зайлшгүй хийх шаардлагатай. Учир нь барилга суурийн дөрвөн буланд жигд даралт өгч байх ёстой.

Суурийг тэгшхэн хийгээгүй, бага зэргийн тооцоо алдахад л жигд даралт өгөх нөхцөл алдагддаг. Улмаар ямар нэг эрсдэл үүсэх, суурьт гэмтэл гарах магадлалтай. Тиймээс бэлтгэл бетон асгаж, сууриа ямар ч өөгүй тэгшхэн болгож өгөх шаардлагатай юм.

Шугаман суурь хийхэд ч гэсэн хамгийн их даралт ирэх хэсгээр бэлтгэл бетон асгаж, маш сайн тэгшлэх нь зүйтэй. Ингэж байж суурь бат бөх болно.

БЭЛТГЭЛ БЕТОН ХАМГААЛАЛТ БОЛДОГ

Бэлтгэл бетон зөвхөн тэгшилгээ болдоггүй. Давхар суурийн хамгаалалт болж өгдөг. Хэзээ, ямар байгалийн гамшигт үзэгдэл болохыг бид таашгүй.

-Үер
-Хөрсний гулгалт
-Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх гэх олон байгалийн үзэгдэл болно. Тэр тохиолдолд суурийн бетон хагарах, гэмтэхээс бэлтгэл бетон хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, хөрсний гулгалт тодорхой хэмжээнд явагдлаа гэхэд бэлтгэл бетон хагарч, үндсэн суурь бүтэн үлдэнэ.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран ажиллахыг урьж байна.
☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот

СУУРИЙН БЕТОН ЦУТГАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?Суурийн бетон зуурмагыг зурагт заасан маркийн дагуу цутгах ёстой. Суурийг:   -200...
17/08/2022

СУУРИЙН БЕТОН ЦУТГАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Суурийн бетон зуурмагыг зурагт заасан маркийн дагуу цутгах ёстой. Суурийг:
-200
-250
-300 марктай бетоноор бүх төрлийн суурийг цутгахад тохиромжтой.

1 давхар, амины орон сууцны суурийг цутгахад 200 марктай бетон ашиглаж болно.

2-3 давхар байшингийн суурийг багадаа 250 марктай бетоноор цутгаж байж бат бөх болно.

Харин 300 марктай бетоноор 9 давхар хүртэлх барилгын суурийг цутгахад тохиромжтой.

Суурь цутгахдаа доргиурын технологийг зааврын дагуу гүйцэтгэх ёстой.

Баганан болон шугаман суурийг үечилж цутгах нь зөв технологи болдог. Суурийн эхний үеийг цутгаж, гүний доргиураар нягтруулан, тодорхой хэмжээний суулт авсаны дараа 2-р үеийг цутгах байдлаар хийвэл тохиромжтой.

Доргиур нь зориулалтын багаж, техник байж болно. Амины орон сууцны суурь цутгаж байгаа үед хэв рүү алхаар тогших байдлаар доргиур хийж болно.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран ажиллахыг урьж байна.

БЕТОН ЗУУРМАГИЙН ТӨРӨЛ, АШИГЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?Бид бетон зуурмаг гэж юу болох талаар ерөнхий ойлголттой байдаг. Харин хэдэн ...
13/08/2022

БЕТОН ЗУУРМАГИЙН ТӨРӨЛ, АШИГЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бид бетон зуурмаг гэж юу болох талаар ерөнхий ойлголттой байдаг. Харин хэдэн төрөл байдаг. Аль төрлийн бетоныг ямар хийцийн бүтээн байгуулалтад ашиглаж болох талаар мэргэжлийн бус хүмүүс төдийлөн нарийн ойлголтгүй байдаг. Тэгвэл бид энэ удаад БЕТОН ЗУУРМАГИЙН ТӨРЛҮҮД болон ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АШИГЛАЖ БОЛОХ ТАЛААР зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

БЕТОНЫ ТӨРЛҮҮД:

-М100 (В7.5)
-М150 (В7.5)
-М200 (В15)
-М250 (В20)
-М300 (В22.5)
-М350 (В25)
-М400 (В30)
-М450 (В35)
-М550 (В40)
-М600 (В45)

ХЭД МАРКТАЙ БЕТОНЫГ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

М100 (В7.5)
Бетоны бат бэх бага тул ихэвчлэн бэлтгэл бетонд хэрэглэдэг. Тухайлбал, суурийн бэлтгэл, явган хүний замын хавтан гэх мэт.

М150 (В7.5)
Бетоны бат бэх нь 1 давхар амины сууц, зуслангийн хаусны суурь цутгахад хангалттай байдаг.

М200 (В15)
Хөдөө орон нутагт жижиг хэмжээний барилга байгууламжийн төрөл бүрийн суурь (шугаман, баганан, шон, хавтан г.м) цутгахад өргөн ашиглана.

М250 (В20)
Энэ маркийн бетоныг бага ачаалалтай буюу хамар хана, шал, шатны доорх суурийг цутгахад ашиглана.

М300 (В22.5)
Барилгын бүх төрлийн суурь цутгахад өргөн дэлгэр хэрэглэнэ. 9 давхар хүртэл барилгын суурьт ашиглаж болно.

М350 (В25)
Олон төрлийн барилга байгууламжийн суурь, хана, багана, дам нуруу зэрэг төмөр бетон хийц эдлэлүүдийг цутгахад ашиглана.

М400 (В30)
Олон төрлийн барилга байгууламжийн төмөр бетон эдлэлийг цутгахад ашиглахаас гадна түшиц хана, усны барилга байгууламж, усан сан, зоорийн давхар зэрэг усанд тэсвэртэй хийц эдлэлийг цутгахад ашиглана.

М450 (В35)
Гүүрийн байгууламж, метро, газар доорх туннель, усны барилга байгууламжид ашиглана.

М550 (В40)
Усан цахилгаан станц, метро зэрэг тусгай зориулалтын барилга байгууламж цутгахад ашиглана.

М600 (В45)
Зам гүүрийн тулгуур багана, усан цахилгаан станц, атомын цахилгаан станц, хамгаалалтын бункер зэрэг онцгой барилга байгууламжийн цутгалтад ашиглана.

СУУРИЙ ТӨРЛҮҮД1. Шугаман суурь2. Нил суурь буюу (хавтан суурь)3. Шонт суурь буюу (гадсан суурь)4. Баганан ба аяган суурь...
06/08/2022

СУУРИЙ ТӨРЛҮҮД

1. Шугаман суурь
2. Нил суурь буюу (хавтан суурь)
3. Шонт суурь буюу (гадсан суурь)
4. Баганан ба аяган суурь

Та аль ч төрлийн суурийг сонгосон чанартай буюу 250 марктай, стандартын дагуу зуурсан бетон зуурмаг хэрэглээрэй.

1. ШУГАМАН СУУРЬ:

АОС-д хамгийн төгс зохицох суурийн төрөл. Шугаман суурь нь ихэвчлэн ханаараа даац авч байдаг тоосгон болон блокон ханатай, угсармал, канад технологийн барилгуудад ашиглагддаг. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм. Харин намагтай, суулт үүсэх хөрсөнд төлөвлөж болохгүй. Бусад бүх хөрсөнд тооцооллын дагуу хийхэд маш сайн зохицдог ба эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

2. НИЛ БУЮУ ХАВТАН СУУРЬ:
АОС -ны жинг маш муу хөрсөнд /намагтай, сул асгаас г.м хөрсөнд/ тогтвортой жигд дамжуулах зориулалттай суурь юм.
Хавтангийн зузааныг барилгын жин болоод хөрсний шинж чанаас хамааруулж тооцож гаргана.

3. ГАДСАН СУУРЬ
Гадсан суурийг намгархаг, сул асгаасан хөрс болон хөлдөж овойдог, суулт үүсдэг хөрсөнд төлөвлөдөг. Ажиллах зарчим нь барилгын жинг дээрх хөрсний үеийг нэвтлэн доош суулгаж хатуу тогтоцтой хөрсөнд дамжуулах үүрэгтэй.

Гадасны уртыг инженер геологийн судалгаа хийгдсний дараа гадаргаас хэдэн м -ийн гүнд хатуу хөрсний үе байна тэр гүнээр тооцогдож гарна. Энэ хэмжээнээс хамаарч металл болон төмөрбетон шон суурь сонгоно.

4. БАГАНАН СУУРЬ:

Баганан суурь нь шугаман суурийн адил АОС -д төгс зохицох суурийн нэг юм. Үүнийг бүх төрлийн хөрсөнд ашиглаж болдог давуу талтай. Суурийн улны талбай болон баганын өндрийг хөрсний шинж чанараас хамааруулж ихэсгэж, багасгах бүрэн боломжтой. Налуу газар, уулын энгэр хэсэг, доороо гаражтай төлөвлөлтөд түлхүү ашиглана.

Хэрвээ суурийн болон бусад бүтээцдээ бетон зуурмаг ашиглах бол бидэнд хандаарай.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран ажиллахыг урьж байна.
☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]

18/07/2022
"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХКБетон хольцын хэвлэгдэх чанар: Бетон хольцын хэвлэгдэх чанарыг урсамтгай, шингэн, аргуун б...
09/06/2022

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК

Бетон хольцын хэвлэгдэх чанар: Бетон хольцын хэвлэгдэх чанарыг урсамтгай, шингэн, аргуун бүх төрлийн хольцыг хамруулан хольцын конусын суултаар, нягтруулалтын зэргээр, хольцын тархалтаар, конусын суултын үеийн хольцын тархалтаар гэж ангилахаас гадна өөрөө нягтардаг (SCC) бетон хольцыг зууралдамхай чанар, урсах чадвар, үелэлтийн эсэргүүцлээр ангилна.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран #дэмжинвестментпартнерсажиллахыг урьж байна.

☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]
#Бетонзуурмаг #СонгиноХайрханДүүрэг #ДэмжИнвестментПартнерс

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХКБетоны хэрэглэх орчныг хортой үйлчлэлгүй, шохойжих өгөршлийн үйлчилгээтэй, хлорын үйлчлэлт...
08/06/2022

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК

Бетоны хэрэглэх орчныг хортой үйлчлэлгүй, шохойжих өгөршлийн үйлчилгээтэй, хлорын үйлчлэлтэй, мөсдөлтийн эсрэг бодистой болон бодисгүй үед хөлдөлт-гэсэлтийн үечилсэн үйлчлэлтэй, химийн хортой үйлчлэлтэй гэж ангилна.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран #дэмжинвестментпартнерсажиллахыг урьж байна.

☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]
#Бетонзуурмаг #СонгиноХайрханДүүрэг #ДэмжИнвестментПартнерс

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХКБетоныг нягтаар нь: 👉Хөнгөн бетон- 800 кг/м3-2000 кг/м3👉Ердийн бетон- 2000 кг/м3-2600 кг/м...
07/06/2022

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК

Бетоныг нягтаар нь:

👉Хөнгөн бетон- 800 кг/м3-2000 кг/м3

👉Ердийн бетон- 2000 кг/м3-2600 кг/м3

👉Хүнд бетон- 2600кг/м3-аас их нягттай гэж ангилах ба хөнгөн бетоныг нягтаар нь D1,0 (хуурай үеийн нягт нь 800≤ρ≥1000кг/м3)-ээс D2,0(1800

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХКБетоны зориулалтЕрдийн бетон /суурийн, баганын, хучилтын, гүүрний ба бусад төрлийн төмөрбе...
06/06/2022

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК

Бетоны зориулалт

Ердийн бетон /суурийн, баганын, хучилтын, гүүрний ба бусад төрлийн төмөрбетон бүтээц/

-Усан техникийн бетон /ус дамжуулах суваг хоолойн байгууламж, сувгийн өнгөлгөө, усны хаалт, усны далан/

-Хөнгөн бетон /хаших бүтээц, дүүргэгч хана/

-Тусгай зориулалтын бетон (халуун ба хүчилд тэсвэртэй, туяаны хамгаалалтын, шалны, явган замын, авто замын ба нисэх онгоцны хучилт).

☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]
#Бетонзуурмаг #СонгиноХайрханДүүрэг #ДэмжИнвестментПартнерс

Бидний чанар, стандарт 2021 онд нийлүүлсэн бетон зуурмагийн дундаж шахалтын бат бэх зохих стандарт хэмжээнээс 27%-аар өн...
03/06/2022

Бидний чанар, стандарт

2021 онд нийлүүлсэн бетон зуурмагийн дундаж шахалтын бат бэх зохих стандарт хэмжээнээс 27%-аар өндөр гарсан.

Түүхий эд, материал (цемент, элс, хайрга, дайрга) болон шатахууны үнийн өөрчлөлт 10%-с дээш бол Бетон
зуурмагийн үнэд өөрчлөлт орно.

Хүйтний болон ус үл нэвтэршилээс хамаарсан химийн нэмэлт бодисын үнэ 1м3 тутамд тодорхой хэмжээгээр нэмэгдэж бодогддог.

☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]
#Бетонзуурмаг #СонгиноХайрханДүүрэг #ДэмжИнвестментПартнерс

Энхрий бяцхан үрсдээ эх үрсийн баярын мэнд дэвшүүлье!  #ДэмжИнвестментПартнерс
31/05/2022

Энхрий бяцхан үрсдээ эх үрсийн баярын мэнд дэвшүүлье! #ДэмжИнвестментПартнерс

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК▸ 7-12 шоо метрийн миксер автомашинаар нийлүүлэлт, тээвэрлэлтийг хоногийн 24 цагийн хэдийд...
27/05/2022

"ДЭМЖ ИНВЕСТМЕНТ ПАРТНЕРС" ХХК
▸ 7-12 шоо метрийн миксер автомашинаар нийлүүлэлт, тээвэрлэлтийг хоногийн 24 цагийн хэдийд ч бетон авах боломжтой.
▸ Бетон зуурмаг авч буй орчны онцлог, цаг уурын нөхцөлд тохирсон арчилгааны зөвлөн туслах үйлчилгээг тухай бүр үзүүлдэг.
▸ Бетон зуурмаг авто шахагч буюу помпыг хамтран ажиллах гэрээний дагуу нэмэлтээр захиалах боломжтой.

Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран Улаанбаатар хотын хамгийн өндөр хүчин чадал бүхий БЕТОН ЗУУРМАГИЙН үйлдвэр Дэмж Инвестмент Партнерс хамтран #дэмжинвестментпартнерсажиллахыг урьж байна.
☎️ ХОЛБОГДОХ УТАС: 9111-0476
📌 ХАЯГ: СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
🎯 БАЙРШИЛ: https://goo.gl/maps/2E8GaEYHu9MQvbii9
✉️ МЭЙЛ ХАЯГ: [email protected]
#Бетонзуурмаг #СонгиноХайрханДүүрэг #ДэмжИнвестментПартнерс

Address

СХД 20-р хороо Сонсголон 18131 гудамж 180 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DIP Concrete posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share