Tsoba House

Tsoba House Хадатын хөндий - Монголын анхны ЭКО суурин
(19)

Цоба ХХК нь хотын гадна, байгальд бие даасан нэгдсэн дэд бүтэц бүхий хаус хотхон буюу Вилла төсөл хөгжүүлэгч компани.

Бид 2014 онд Хадат Вилла-1 төслөө эхлүүлсэн ба өнөөдөр тус хотхон нь Улаанбаатар хотын зуслангийн бүсийн нэгэн шинэ өнгө төрх, монголчуудын амьдралын шинэлэг хэв маягийн нэгээхэн жишиг болж байна.

Хадат Вилла 1 төсөл нь Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг тодруу

лдаг "Mongolia Property Awards-2016" -ын "Шилдэг хаус хотхон” номинацид шилдэгээр шалгарсан.

2017 оны 9-р сараас “Хадат Вилла -3” неоклассик хаус төслийг хэрэгжүүлсэн байна. Тус хаус хотхон нь Улаанбаатар хотоос 18 км зайд байгалийн үзэсгэлэнт газар байрлах архитектор дизайны шинэлэг өнгө төрх бүхий 47 айлын хаус хотхон юм.

2020 онд "Хадат Вилла - 2" таун хаус төслийг хэрэгжүүлж, хөршийн холбоог ойртуулсан ба орчин үеийн дүр төрх, шинэлэг дэд бүтцээрээ давуу талтай 202 айлын таун хаус хотхон юм.

Мөн манай хамт олон 2022 оноос эхлэн "Хадат Вилла - 4" төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төсөл нь айл бүр өөрийн гэсэн эзэмшил талбайтай, минимал загвар, орчин үеийн шинэлэг өнгө төрх зэрэг олон олон давуу талтай 173 айлын таун хаус хотхон юм.

Address

Khadat Villa 2, Khadat Villa, Belkh, 20 Khoroo 2
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97677133355

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsoba House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share