Erchim Engineering LLC

Erchim Engineering LLC Engineering, Procurement, Construction and Management

Electrical Engineering, Construction, Consulting & Design
Liner Engineering & Geo membrane, Geo sheeting and Tailing dam

✅✅Манай шонхорууд Оюу Толгойд✅✅
20/06/2023

✅✅Манай шонхорууд Оюу Толгойд✅✅

ЦДАШ-н дамжуулах утас, OPGW-г утас таталтын зориулалтын тоног төхөөрөмжөар гүйцэтгэх нь дараах давуу талтай. Үүнд: ✅Улам...
14/05/2023

ЦДАШ-н дамжуулах утас, OPGW-г утас таталтын зориулалтын тоног төхөөрөмжөар гүйцэтгэх нь дараах давуу талтай. Үүнд:

✅Уламжлалт технологиор татахад үргэлж үүсдэг ажилчдын эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлийг эрс багасгана.
✅Уламжлалт технологиор татахад үүсдэг утас гэмтэх, тасрах эрсдэлийг эрс багасгаж ЦДАШ-н найдвартай ажиллагааг эрс нэмэгдүүлнэ
✅Утас таталтын үед утасны унжилт, таталтын хүчийг нарийвчлалтай хэмжих боломжтой тул барилга угсралтын ажлын чанарыг эрс нэмэгдүүлнэ
✅Утас татах бүх үйл ажиллагаа шинжлэх ухааны дэвшилд тулгуурласан арга, технологиор хийгдэж хялбарчлагдсан, тооцогдсон байдаг тул барилга угсралтын ажлын хугацааг багасгана.

22/04/2023

Цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн цахилгаан дулааны эрчим хүчээ нөөцлөгч, борлуулагч, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг хяналт удирдлагын системтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд ээлтэй, орлоготой орон сууц

Эрдэнэт хотод болсон Ногоон амины орон сууц өдөрлөг сайхан боллоо
22/04/2023

Эрдэнэт хотод болсон Ногоон амины орон сууц өдөрлөг сайхан боллоо

“УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОООлон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас жи...
18/03/2023

“УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 3 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдэвтэй нээлттэй өдөрлөгийг “Эрх чөлөөний талбай”-д зохион байгууллаа.

Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй олон сайхан технологи, шийдлүүдийг хэрэглэгчдэд танилцуулсан үр дүнтэй сайхан өдөрлөг боллоо.

Манай компани СЭХ-г ашиглаж хэрхэн ОРЛОГОТОЙ АОС тай болох шийдлийг хэрэглэгчдэд танилцууллаа

Манай инженерүүд  "Эрчим хүчний хүчний хэмнэлттэй АОС барих" гүйцэтгэгчийн сургалтанд сууж БАТЛАМЖ-аа гардан авлаа.Сайха...
30/01/2023

Манай инженерүүд "Эрчим хүчний хүчний хэмнэлттэй АОС барих" гүйцэтгэгчийн сургалтанд сууж БАТЛАМЖ-аа гардан авлаа.
Сайхан үр дүнтэй сургалт зохион байгуулсан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Манай хамт олны гар бие оролцсон "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын цогц төслийн бүтээн байгуулалт бүрэн ...
09/09/2022

Манай хамт олны гар бие оролцсон "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын цогц төслийн бүтээн байгуулалт бүрэн дуусан, анхны галт тэрэг замдаа гарлаа. 2022.09.09

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН-тэй ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛААШинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Эрчим И...
16/06/2022

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН-тэй ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Эрчим Инженеринг ХХК-ийн хооронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн мэргэжилтнүүдийг цаашид Эрчим Инженеринг ХХК-д дадлагажуулах, ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, оюутан залууст зориулж семинар, лекц хийх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Санамж бичгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул болон Эрчим Инженеринг ХХК-н компанийн Ерөнхий захирал М. Батболд нар үзэглэв.

Ёслолын ажиллагааны үеэр талууд IEC, IEEE стандартуудыг Монгол улсад нэвтрүүлэх, Цахилгаан Электроникийн инженерчлэл, Барилга болон Механик инженерчлэлийн чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Өнөөдрөөс эхлэн 2 оюутан үйлдвэрлэлийн дадлага хийж эхэллээ

Монгол улс, Энэтхэг улсын засгийн газрууд хамтран хэрэгжүүлж байгаа жилд 1 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн б...
15/01/2021

Монгол улс, Энэтхэг улсын засгийн газрууд хамтран хэрэгжүүлж байгаа жилд 1 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлүүлэн, газар хөндөх ёслол 2021-01-15 ны өдрийн гэрэлт сайхан өдөр Морин цагт Дорноговь аймгийн Алтанширээ суманд болж Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхт өдөр боллоо.

Эх орны маань гал голомт, аюулгүй-хараат бус байдлын баталгаа болж Монгол улсын хөгжлийн гэрэлт ирээдүйн эхлэл болсон энэ үйлдвэрийн их бүтээн байгуулалтад манай хамт олон гар бие оролцож байгаад туйлын баяртай байна.

Их үйлсийн бүтээн байгуулагчдын нэг “Эрчим Инженеринг” ХХК-н ажилсаг, дайчин хамт олондоо халуун баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол улс үүрд мөнх мандан бадрах болтугай 🇲🇳 🇲🇳 🇲🇳

Address

UB Tower, 1402, Manlaibaatar Damdinsuren Street, Bayanzurkh District
Ulaanbaatar
13374

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97675754904

Alerts

Be the first to know and let us send you an email when Erchim Engineering LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erchim Engineering LLC:

Share