Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA

Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA Electrical, Communications, Automation Engineers Association of Mongolia - ECAEAM

ХОСМОГ СУРГАЛТАД ЭЛСЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААТус холбоо нь Барилгын политехник коллежтой хамтран “Барилгын авто...
09/06/2026

ХОСМОГ СУРГАЛТАД ЭЛСЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус холбоо нь Барилгын политехник коллежтой хамтран “Барилгын автоматжуулалтын техникч” мэргэжлээр Хосмог сургалтын анги нээж байгаатай холбогдуулан 2026.06.08-ны өдөр Барилгын цахилгаанчин мэргэжлээр төгсөж буй 30 гаруй төгсөгчидтэй уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад холбооны гишүүн байгууллагууд болох “Гексаэдр Клауд”, “Арвис Системс”, “Мон Кабель Системс”, “Нова Повер Тех”, “И энд Си Инженеринг”, “Зимафор”, “Нойкрафт” зэрэг ХХК-иудын захирлууд, инженер, хүний нөөцийн ажилтнууд оролцов.
Тус хөтөлбөрөөр суралцагч нь хосмог сургалтаар 1,5 жилийн хугацаанд ажиллангаа суралцаж, “Барилгын автоматжуулалтын техникч” мэргэжлийн техникчийн дипломтой төгсөх юм.

𝐒𝐍𝐄𝐂 𝐏𝐕+ 𝟐𝟎𝟐𝟔 БИЗНЕС АЯЛАЛ-СУРГАЛТ БОЛЛООМонголын Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо /ECAEAM/-ноос...
08/06/2026

𝐒𝐍𝐄𝐂 𝐏𝐕+ 𝟐𝟎𝟐𝟔 БИЗНЕС АЯЛАЛ-СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо /ECAEAM/-ноос зохион байгуулж буй “Сэргээгдэх Эрчим Хүчний Үзэсгэлэн, Дэвшилтэт Технологи, Үйлдвэрлэл” бизнес аялал-сургалт Шанхай хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү аялалд Монгол Улсын эрчим хүчний томоохон хэрэглэгчид, эрчим хүчний хэмнэлтийн үүрэг хүлээсэн албан байгууллагууд, мөн цахилгаан, холбоо, автоматжуулалт, инженерингийн салбарын мэргэжлийн төлөөллүүд оролцож байгаагаараа онцлог юм.
Аялын үеэр Sigenergy-ийн төв оффис, 𝐬𝐡𝐨𝐰𝐫𝐨𝐨𝐦, бодит жишиг төсөл болон 𝐍𝐚𝐧𝐭𝐨𝐧𝐠 хот дахь 𝐌𝐞𝐠𝐚𝐟𝐚𝐜𝐭𝐨𝐫𝐲-той танилцаж, 𝐒𝐍𝐄𝐂 𝐏𝐕+ 𝟐𝟎𝟐𝟔 үзэсгэлэнгээр зочилж сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, чиг хандлагуудтай танилцан олон улсын мэргэжилтнүүдтэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуур, ухаалаг эрчим хүчний удирдлагын дэвшилтэт шийдлүүдийн талаар мэдээлэл, мэдлэг, туршлагаа нээлттэйгээр солилцсон.
Дараагийн өдрүүдэд манай төлөөлөгчдийн баг 𝐘𝐢𝐰𝐮 хотыг зорин AIKO Energy - ийн томоохон үйлдвэрлэлийн баазуудын нэг болох дахь өндөр үр ашигт 𝐀𝐁𝐂 технологийн нарны элемент болон хавтангийн бүрэн автоматжсан үйлдвэрлэлийн баазтай танилцав.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт, найдвартай байдал, ногоон шилжилтэд бодитой хувь нэмэр оруулах шинэ технологи, олон шийдлүүдийг газар дээр нь судалж, мэдлэг туршлагаа хуваалцах аялал маань ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.
Үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан SigEnergy Mongolia , Moncable Systems LLC-ийн хамт олондоо баярлалаа.

ХОСМОГ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БОЛОН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛ...
01/06/2026

ХОСМОГ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БОЛОН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУДАД ХАМРАГДЛАА

Монголд Улсад хэрэгжиж буй мэргэжлийн хосмог сургалтын төслийн хүрээнд МҮХАҮТ-ын Хосмог сургалтын нэгж болон CTVET 2 төслийн олон улсын зөвлөх, доктор Винфрид Хойзингер Монголд ажиллаж, Хосмог сургалтын менежментийн хорооны гишүүдийг чадавхжуулах, сургалтыг 2026.05.25-26-нд, Хосмог сургалтыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг удирдлагуудыг чадавхжуулах сургалтыг 2026.05.28-29-ний өдрүүдэд хийв. Сургалт, семинаруудад Монголын Цахилгаан Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбооны ТУЗ-ийн гтшүүн, "Арвис системс" ХХК-ийн захирал Э.Цэнгүүн, Тэргүүн А.Бямбасүрэн, гүйцэтгэх захирал Н.Алтантүлхүүр нар оролцож, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн "TVET Academy"-ийн албан ёсны сертификат гардан авлаа.

Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын менежментийн хорооны бүрэлдэхүүнд Монголын Цахилгаан Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбоо, МҮХАҮТ, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, МАОЭНХ, БЕГ, Боловсролын Үнэлгээний Төв, Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн, Өмнөговь аймгийн ПК, Ур Чадвар Үйлдвэрлэлийн Холбоо, "Трансвест Монголиа" ХХК, МаТБСБ-ын консерциум, МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөл, Боловсролын яамны төлөөллүүд багтдаг юм.

📣📣📣 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД 📣📣📣Монголын Цахилгаан, Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбооноос Барилгын Полит...
13/05/2026

📣📣📣 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД 📣📣📣

Монголын Цахилгаан, Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбооноос Барилгын Политехникийн Коллежид "Барилгын автоматжуулалтын техникч" мэргэжлийн хосмог анги нээж байгаатай холбогдуулан гишүүн байгууллагуудыг БПК төгсөгчдийн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Төгсөгчдийн уулзалт БПК-ийн "УРЛАГ" зааланд 2026 оны 06 сарын 08-ны өдрийн 10.00 цагт болно.
Уулзалтын үеэр төгсөгчдийг ажлын байранд зуучилж, шинээр бий болгож буй ангийн дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.

Лавлаж тодруулах бол 99995965 дугаараар холбогдоно уу

ХЭНТИЙН БОР-ӨНДӨРТ БОЛСОН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН 2 РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО 👏👏🇲🇳🇲🇳🇲🇳Монголын Цахилгаан, Холбоо, ...
13/05/2026

ХЭНТИЙН БОР-ӨНДӨРТ БОЛСОН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН 2 РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО 👏👏🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын Цахилгаан, Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбоо болон HIMEL брэнд, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГазар, тус суман дахь политехникийн коллеж, Уулын баяжуулах үйлдвэр хамтран “Цахилгаанчин мэргэжлийн ур чадвар - 2026” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаан нь тус суман дахь цахилгаанчдын мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгийг үнэлэн дүгнэх, шилдэг цахилгаанчдыг тодруулж алдаршуулах, орчин үеийн техник технологийг эзэмшсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой бөгөөд нийт 14 инженер мэргэжилтэн оролцож шилдгүүдээ шалгаруулав.

🥇 1-р байр: Ц.БАТТУЛГА (Политехникийн коллежийн багш)
🥈 2-р байр: Ц.ГАНМЯГМАР (Мобиком бүсийн инженер)
🥉 3-р байр: Г.ЭНХБААТАР (УБҮ-ийн ЭХЦ-ийн цахилгаанчин)
🏅 4-р байр: Э.АНХБАЯР (Политехникийн коллежийн суралцагч)

Энэхүү уралдааны үеэр МОНГОЛ УЛСЫН РЕКОРДЫГ 2 хүн шинэчлэн тогтоосныг тунхаглан зарлахдаа баяртай байна.
🏆🏆 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын мобикомын инженер Ц.ГАНМЯГМАР "Цахилгаан гэрэлтүүлэг"-ийн төрлийн улсын рекордыг 10 минут 48 секунд 16 доль;
🏆🏆 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын сургуулийн цахилгааны багш Ц.БАТТУЛГА "Цахилгаан хөдөлгүүр"-ийн төрлийн улсын рекордыг 19 минут 58 секунд 15 доль гэсэн хугацаагаар шинэчлэн тогтоолоо.

Тэмцээнийг HIMEL брэнд болон “Ти Эйч Эм Эм” ХХК-иуд ивээн тэтгэв.

SCHNEIDER ELECTRIC КОМПАНИЙН HIMEL БРЭНДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА“Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын ...
29/04/2026

SCHNEIDER ELECTRIC КОМПАНИЙН HIMEL БРЭНДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо” ТББ нь Schneider Electric компанийн value брэнд болох HIMEL-тэй урт хугацаанд хамтран ажиллахаар болж, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд HIMEL брэндийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, сургалтын бааз суурь бүрдүүлэх, зах зээлд таниулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээс гадна тус брэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой MNS стандартын хөгжүүлэлтэд хамтран оролцохоор тохиролцлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь салбарын стандарт, техник технологийг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Мөн манай холбоо нь HIMEL брэндийн технологийн хамтрагч байгууллагаар ажиллаж, бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэх юм.

Санамж бичигт “Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч А.Бямбасүрэн болон HIMEL брэндийн Олон улсын бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч Koon San Aung нар гарын үсэг зурлаа.

Цаашид HIMEL брэндийг Монгол Улсад “НОВА ПОВЕР ТЕХ” ХХК албан ёсоор төлөөлөх бөгөөд Холбоотой хамтран дэлхийн шилдэг технологийг нутагшуулах, сургалт, мэдээлэл, гарын авлагаар хангах, олон улсын жишигт нийцсэн стандарт боловсруулж батлуулах зэрэг ажлуудыг 3 жилийн хугацаанд өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

https://www.facebook.com/profile.php?id=61560450263119

УР ЧАДВАРААРАА МАНЛАЙЛАГЧ ЦАХИЛГААНЧИД ТОДОРЛООЦахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбооноос жил бүр улам...
25/04/2026

УР ЧАДВАРААРАА МАНЛАЙЛАГЧ ЦАХИЛГААНЧИД ТОДОРЛОО

Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЦАХИЛГААНЧНЫ УР ЧАДВАР 2026" улсын уралдааны дүн гарч улсын аваргууд тодорлоо. Нийт 30 гаруй цахилгаанчин Гэрэлтүүлэг, Хөдөлгүүрийн удирдлага угсрах даалгаврыг гүйцэтгэсэн бөгөөд хамгийн богино хугацаанд хамгийн зөв, гүйцэтгэл сайтай, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж чадсан эхний 5 хүн онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа шалгарлаа.
👏👏👏 Улсын уралдааны шилдгүүдээр:
🏅🏅 "Бодь Пропертийз" ХХК-ийн цахилгаанчин Н.Хосбаяр 21.04 минутаар тэргүүн байр.
🏅🏅 Цахилгааны багш Г.Цогбадрах 21.23 минутаар дэд байр.
🏅🏅 "Рентек Инженеринг Энд Консалтинг" ХХК-ийн цахилгааны техникч Э.Ганхөлөг 21.59 минутаар гутгаар байр.
🏅🏅 "И Энд Си Инженеринг" ХХК-ийн цахилгааны инженер Ц.Өнөбат 21.57 минутаар дөрөвдүгээр байр.
🏅🏅 " Улаанбаатар Төмөр Зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 1-р ангийн цахилгаанчин О.Баттулга тавдугаар байрыг тус тус эзэллээ.

Эхний 3 байрын шагналыг “Барилга экспо 2026” тайзан дээр өнөөдөр гардуулав. Шагналд цом, өргөмжлөл, ивээн тэтгэгч "Тотол түүлс" ХХК, HIMEL BRAND-ийн гарын бэлэг болон Мандах их сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт зэрэг багтжээ.

Улсын аварга цахилгаанчдад баяр хүргэе 👏👏👏

📣📣 Тэмцээний дүн гарлаа 🏆🥇🥈🥉
25/04/2026

📣📣 Тэмцээний дүн гарлаа 🏆🥇🥈🥉

25/04/2026

“Цахилгаанчдын ур чадвар 2026” part 2 👏👏👏

25/04/2026

“Цахилгаанчдын ур чадвар 2026” 👏👍
part 1

Address

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО 18 БАЙР/НИСДЭГ МАШИНЫ ЭСРЭГ ТАЛД 18-Р БАЙР/
Ulaanbaatar
11000

Telephone

+97699995965

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA:

Share

Category