24/08/2026
Орон зай бүр өөрийн өнгө төрхтэй. Харин зөв дизайн тэдгээрийг нэгэн цогц мэдрэмж болгон холбодог.
Энэхүү төслөөр хаусны интерьер болон экстерьерийн шийдлийг орчин үеийн хэрэглээ, тав тух, гоо зүйн тэнцвэрт байдлыг хослуулан төлөвлөж, захиалагчийн өдөр тутмын амьдралд нийцсэн орчныг бүрдүүлэхийг зорилоо.
Интерьерийн хувьд дулаан нейтрал өнгө, байгалийн материалын мэдрэмж, зөөлөн гэрэлтүүлэг болон ногоон элементийг хослуулж, тайван атлаа онцлог төрх бүхий орон зайг бий болгосон.
Харин гадна орчны шийдэлд барилгын архитектурын хэлбэрийг хадгалан, модон элемент болон ногоон байгууламжийг ашиглаж, оршин суугчдад илүү таатай, хувийн мэдрэмжтэй гадна орчин бүрдүүлэхээр төлөвлөлөө.
Бидний хувьд интерьер дизайн гэдэг нь зөвхөн гоо зүйн шийдэл биш
амьдралын хэв маягт нийцсэн орон зайг бүтээх үйл явц юм.
📞Холбогдох: 7717-1919, 88 303 303
📧Имэйл: [email protected]
🌐Website: www.gegeeinterior.mn
📍Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа резиденс, 11 давхар 1109 тоот,