15/08/2026
Бид барилгыг
1. Маш бат бөх олон жилийн насжилттай байхыг эрхэмлэж барилгын суурь, үндсэн рамыг төмөр бетон бүрэн цутгамал газар хөдлөлийн өндөр тэсвэртэй байж ус чийгээс бүрэн хамгаалагдсан барилга барихыг эрхэмлэдэг.
2. Барилга маш дулаан, хуурай байх шаардлагатай гэж үздэг учраас дулаалгыг 30см агаар солилцдог материал ашиглаж барьдаг.
3. Эрүүл материал ашигласан хүн байгалиа бодсон эрчим хүчний хэмнэлттэй off-grid буюу төвийн эрчим хүчтэй холбогдоогүй тусдаа бие даасан шийдэлтэй, байгаль, цаг уур, нарны тусгал, газрын онцлогт тохирсон зэрэг шаардлагуудыг бүрэн бодож төлөвлөсөн, орчин үеийн, загварлаг үнэ цэнээ алдахгүй барилгын норм дүрмийн дагуу, зөв нарийн төлөвлөлттэй зураг төсөвтэй барьж байгуулахыг эрмэлзэж байна.
Манай хийж бүтээж байсан ажлын онцлог нь налуу уулын өгсүүр, ус намагтай, цахилгаан тоггүй, уулын өндөрт, машин тээвэр очих бололцоогүй, барилга барих төвөгшил хамгийн ихтэй газруудад барьж гүйцэтгэсэн гэдгээрээ бусдаас ялгарч суурь болон барилгыг, хөлдөлт цэвдэг, усны хамгаалах талаар олон төрлийн аргуудыг хэрэглэж байсан туршлагаараа бусдаас ялгарч байдаг.
Бид өнгөрсөн цаг хугацаанд хамгийн их эрхэмлэж ирсэн зүйл маань бүх харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, алдаа оноог засаж шийдвэрлэх 3 жилийн баталгааг өгч, баталгаат хугацаанд шалгалт оношилгоог тогтмол хийж байсан.
Мөн энэ хугацаанд барьсан барилгадаа судалгаа, хөгжүүлэлт хийж иржээ. Биднээр
барилгаа бариулсан ямар ч харилцагч нар маань очоод уулзахад бидэнд ам сайтай байдагт бид үргэлж бахархаж улам хичээж нэр хүндээ эрхэмлэдэг.
Бид ажилдаа өнцөг булан, деталь бүрд чиглэсэн нарийвчлалтай ажиллагаа, стандарт дүрмийг хангаж, барилгын бүх төрлийн дотор, гадна ажлын уялдаа холбоог төлөвлөж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг чухалчилдаг.
Бид үзэж харах хауснууд хийсэн ажилтай, эргээд уулзахад нүүр бардам уулзах
захиалагч нартай, амины орон сууцны салбарт өөрсдийн орон зайг бий болгож өөрсдийн туршигдсан арга барилаар эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилгын технологитой болох зорилготой.
Захиалгын утас: 88336090