21/07/2026
Кабелийн шугамаа өвөлд бэлтгэж байна уу? Наймдугаар сар бол хамгийн зөв цаг!
Өвлийн бэлтгэлийн наймдугаар сараас эхлээрэй. 7-8 дугаар сар бол хөлдүү газар маш сайн гэссэн төлөвлөгөөт засвар, кабелийн шугамын үзлэгээ хамгийн тохиромжтой цаг агаарт хийх "алтан үе" юм.
Аливаа кабелийн трассын хамгийн сул тал нь холболт ба үзүүрлэлтийн хэсэг — өөрөөр хэлбэл кабелийн муфт дээр байдаг. Өвлийн улиралд гардаг эвдрэлийн 70 гаруй хувь нь ОХУ-д хийсэн судалгаагаар муфт дээр байна. Орчны хэмийн огцом хэлбэлзэл, хөрсний хөлдөлт, хөдөлгөөн нь угсралтын технологийн өчүүхэн ч алдааг анддаггүй.
Муфт угсрахад гардаг ТОП-3 гол алдаа:
1️⃣ Битүүмжлэгч материалыг өөр газарт хэрэглэх/андуурах Ус бол кабелийн гол дайсан. Намар микро хагарлаар нэвчиж, өвөл мөс болон тэлж муфтыг дотроос нь гэмтээдэг. Кабелийн бүрээсийг битүүмжлэхэд тохиромжгүй материал (энгийн лент, халуунаар суух хоолой) кабелийн үзүүрлэгээ хийхэд ашиглаж болохгүй. Тэнд өндөр цахилгаан орон үүсдэг тул зөвхөн орны хүчнийг тэгшлэх тусгай найрлагатай материал эд анги хэрэглэнэ.
2️⃣ Хөлдүү хөрсний механик хамгаалалтыг үл тоомсорлох Өвөл хөрс хөлдөж тэлэхэд муфт дээр асар их шахах, дарах, урах хүч үйлчилдэг. Чийглэг, тогтворгүй хөрстэй трассад зөвхөн халаадаг муфтны хонгио хангалтгүй. Ийм үед ганг эсвэл зориулалтын пластмасс материалаар хийсэн хамгаалах гэрийг /кожух/ (КСР-2, КСР-2М, КСР-2Л) муфтын гадуур хийснээр бүх механик ачааллыг өөр дээрээ авч, муфтыг байрнаас нь хөдлөхөөс сэргийлнэ. Энэ энгийн нэмэлт нь 1 дүгээр сарын хүнд асуудлаас аврана.
3️⃣ Халуун суултын хэмийн горимыг зөрчих Халуун суулттай материал нь "хэлбэрийн ой санамжтай" бөгөөд жигд халаалт шаарддаг. Кабелийн металл судал, тусгаарлага хүйтэн байвал материал шүргэлцэх агшинд гэнэт хөрж, агаарын микро бөмбөлөг, ханын жигд бус зузаан, цавуу муу наалдах шалтгаан болдог. Зөв арга: угсралтын хэсгийг цэвэрлэж, тосгүй болгон, хийн бамбараар (60–70°C хүртэл) бага зэрэг халаана.
✅ Наймдугаар сарын бэлтгэлийн чек-лист:
🔸 Дэд станцын бүх үзүүр муфтыг хамгийн их ачаалалтай үед нь дулаан мэдрэгчийн /термограф/ хяналтад оруулах
🔸 Гадна бүрээсний бүрэн бүтэн байдлыг (ялангуяа кабель газраас тулгуур руу гарах хэсэгт) шалгаж, шаардлагатай бол засварын бүрээсийн муфтаар сэргээх
🔸 Саяхан ухсан хэсгийн хөрс суусан бол намрын бороо орохоос өмнө зөөлөн элсээр дүүргэж, муфтыг доош "татагдахаас" сэргийлэх
Кабелийн шугамын өвлийн найдвартай ажиллагаа дулаан улиралд тавигдана. Зөв технологи, бүсэд тохирсон битүүмжлэгч, хөлддөг хөрснөөс нэмэлт хамгаалалт — эдгээр нь зүгээр нэг стандартын шаардлага биш, харин компанийн цаг хугацаа, төсвийн бодит хэмнэлт юм.
Энконс ХХК танд кабелийн муфт, битүүмжлэгч материал, хамгаалах бүрээсний иж бүрэн шийдлийг санал болгож байна. Мэргэжлийн зөвлөгөө, тохирох иж бүрдлээ сонгоход бид туслах болно.
📞 Холбоо барих: 9999-7974, 6010-7974 💬 Үнэ болон нөөцийн талаар лавлана уу.
Зөв муфтыг зөв кабельд!