CA GROUP

Call Directions Contact the business

CA GROUP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from CA GROUP, Construction Company, Ulaanbaatar.

“Ухаалаг эмэгтэйчүүд Айфон биш, алт авдаг” гэсэн бичлэгийг Тик-Токоос уншлаа. Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө тунгаан бодох ...
10/09/2026

“Ухаалаг эмэгтэйчүүд Айфон биш, алт авдаг” гэсэн бичлэгийг Тик-Токоос уншлаа.

Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө тунгаан бодох биз. Гэхдээ илүүдэл мөнгө байвал алт худалдаж авахад буруудахгүй. Үнэ цэнээ алдахгүй. Тэр ч байтугай үнэ нь өсөх ч боломжтой. Сүүлийн 10 жилд нэлээд огцом өслөө.

🌐​ Одоо олон улсын мэдээллээс бага зэрэг хуваалцъя.

2026 оны II улирлын дүнгээр Орос улс дэлхийд хамгийн их алт худалдсан улс болов. World Gold Council (WGC)-ийн мэдээлснээр Орос улс алт-валютын нөөцөөсөө 21.77 тонн алт зарсныг онцолжээ. Алтны борлуулалтаар хоёрдугаар байранд Турк орж байна. Тэд 4.23 тонн алт заргажээ. Гуравдугаар байранд Мексик орсон байна.

​Оросын Төв банкны мэдээгээр, оны эхнээс долоодугаар сарын эцэст хүртэл Орос улс 49.7 тонн алт заргасан байна. Энэ нь 1998 оны дефолтоос хойшхи нэг удаагийн хамгийн том алтны борлуулалтад тооцогдож байна. Тэр үед Орос 118 тонн алт заргаж байжээ.

💰​Алтыг хамгийн их худалдан авсан улсууд ч тодорхой болов.

Шилдэг эхний таван улс дараах байдалтай байна:
1. ​Польш — 50.79 тонн
2. Хятад — 32.97 тонн
3. Узбекстан — 16.17 тонн
4. Казахстан — 14.78 тонн
5. Сингапур — 9.86 тонн. Маш сайн. Боломж олдвол худалдан авалтаа улам нэмэгдүүлсэн нь дээр байх. Эдгээр орнууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь АНУ-ын долларын хамаарлаас гарах (дедолларизаци) болон эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлоготой шууд холбоотой.

​Орос улс алтаа бөөнөөр нь зарж байгаа нь ойлгомжтой. Үндсэн шалтгаануудын нэг нь төсвийн алдагдлыг нөхөх явдал юм. Алтаа голчлон Хонконг руу зарж байгаа гэх мэдээлэл байна.

Гэсэн хэдий ч Москвад алтны нөөц одоо ч их хэвээр байна.

Trading Economics-ийн тооцоолсноор Оросын алтны нөөцөд 2283 тонн алт байгаа юм.

​WGC-ийн мэдээгээр, 2026 оны эхний хагаст Казахстан 27 тонн алт худалдан авсан гэнэ.

Монголбанкны худалдан авах алтны суурь ханшаар 1 грамм цэвэр алт нь 480,000 - 520,000 төгрөг орчимд сувраж байна. Зах зээл дээрх 585 эсвэл 750 сорьцтой гоёл чимэглэлийн алтны үнэ ч мөн сорьцоосоо хамааран грамм нь 250,000 - 400,000 төгрөгийн хооронд байна.

28 ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ ГАГНУУРЧИН САЯТАН БОЛЖЭЭ 🚀SpaceX компанид цагт 28 долларын цалинтай пуужин гагнаж ажилладаг байсан ...
14/06/2026

28 ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ ГАГНУУРЧИН САЯТАН БОЛЖЭЭ 🚀

SpaceX компанид цагт 28 долларын цалинтай пуужин гагнаж ажилладаг байсан Хуан Эрнандес гэдэг залуу 2015 онд үндсэн ажилтан болжээ. Тухайн үед компани түүнд 10,000 долларын хувьцаа олгосон байна.

Тэрээр бэлэн мөнгөөр үрэхийн оронд, 10 жилийн турш цалингаасаа тогтмол хувьцаа худалдан авч, эзэмшлээ нэмэгдүүлсээр байв.

Өнөөдөр SpaceX-ийн хувьцааны үнэлгээ өсөж, түүний эзэмшдэг хувьцааны нийт үнэ 1 сая ам.доллар давжээ. Ийнхүү тэр компанийнхаа өсөлтөд итгэж, урт хугацаанд тууштай байсан 4,400 гаруй саятан ажилтны нэг болсон байна.

Энэ түүх юуг харуулж байна вэ?

👉 Амжилт гэдэг зөвхөн өндөр албан тушаал, гоё костюм, том оффис биш.

👉 Гагнуурчин ч бай, инженер ч бай, жолооч ч бай зөв газраа, зөв хандлагатай, урт хугацааны сэтгэлгээгээр ажиллавал асар том үнэ цэн бүтээж болдог.

👉 Хамгийн том хөрөнгө бол
ур чадвар + тууштай байдал + итгэл юм.

Та заавал дарга байх албагүй. Харин үнэ цэн бүтээдэг хүн байх л чухал.

Address

Ulaanbaatar
83000

Telephone

+97699675109

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CA GROUP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CA GROUP:

Shortcuts

Share