18/03/2026
💧🎉 Улаанбаатарт Монголын анхны “Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр” нээлтээ хийж, ашиглалтад орлоо.
Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр баригдсанаар Дулааны III, IV цахилгаан станцуудын хөргөлтийн систем, үнс зайлуулах систем, галын усны схем, мөн угаалга, цэвэрлэгээнд ашиглаж байсан гүний цэвэр усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдэж байна.
Тус үйлдвэр нь хоногт 50 мянган шоо метр, жилд 18 сая хүртэлх шоо метр хаягдал усыг дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр гүний цэнгэг усны хэрэглээг бууруулж, Улаанбаатар хотын усны нөөцийг хамгаалан, усны хомсдолоос сэргийлэх, дахин ашиглалтыг шинэ түвшинд хүргэх томоохон алхам болж байна.
MCSP LLC-ийн хамт олон бид Монгол Улсын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласандаа баяртай байна.👏
#ХаягдалУсДахинБоловсруулахҮйлдвэр