Seruun Group

Call Directions Website Contact the business

Seruun Group Бид барилгын хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, автоматжуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД  #10                                                                        #Сэ...
15/10/2026

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД #10
#Сэрүүн35Жил

"Инженерээс эхлээд ХАБ, Нярав, Хангамж гээд байгууллагынхаа чухал салбар бүрт хувь нэмрээ оруулж, 7 жилийн турш бидэнтэй хамтдаа хөгжиж буй манай гэр бүлийн нэгэн гишүүн А.Мандахбадрал инженертэй хийсэн ярилцалгыг хүлээн авна уу.

1. Анх ажилд орж байсан үе болон одоогийн өөрийгөө харьцуулбал танд ямар өөрчлөлт, өсөлт харагдаж байна вэ?

2019 онд “Сэрүүн” ХХК-д Автоматикийн инженерээр ажилд орохдоо зөвхөн өөрийн мэргэжлийн хүрээний ажилдаа анхаардаг байсан. Мэргэжлээрээ ажиллахаас гадна нярав, хангамжийн менежерээр 4 жил ажилласнаар байгууллагын үйл ажиллагааг олон талаас нь ойлгодог болсон. Одоо би аливаа ажлыг зөвхөн техникийн талаас нь биш, аюулгүй байдал, материал хангамж, зардал, зохион байгуулалт гээд бүх талын уялдаа холбоонд нь өргөн хүрээгээр хардаг болсон маань миний хамгийн том өсөлт юм.

2. Инженер, ХАБ, нярав, хангамж гээд олон төрлийн ажил хийж үзэх нь таныг хэрхэн хөгжүүлсэн бэ?

Олон салбарт хөрвөн ажилласан нь надад асар том сургууль болсон. Инженерийн ажлаар техникийн мэдлэг, асуудал шийдвэрлэх арга барилд суралцсан бол ХАБЭА-н ажлаар хүний амь нас, аюулгүй ажиллагааны чухлыг ойлгосон. Харин нярав, хангамжийн менежерээр ажиллахдаа материалын бүртгэл, нөөц, зардал, цаг хугацааны төлөвлөлтийг бодитоор сурсан. Хөрвөх чадвартай байна гэдэг нь бүхнийг мэддэгт биш, шинэ зүйлд суралцаж, хариуцлага хүлээхэд бэлэн байхыг хэлнэ.

3. Ажилласан салбар бүрээсээ авсан хамгийн том сургамж, давуу тал юу вэ? Нярав хийсэн нь инженер хийхэд ямар давуу талтай байдаг вэ?

Салбар бүр өөрийн гэсэн үнэ цэнийг өгсөн. Инженерээр техникийн стандарт, хяналтын инженерээр чанарын шалгалт, ХАБЭА-гаар эрсдэлээс сэргийлэхийг сурсан. Харин нярав, хангамжаар ажилласан туршлага маань одоо инженерийн ажлаа төлөвлөхөд материалын нөөц, нийлүүлэлтийн хугацаа, зардлын нөлөөг бодитой тооцоолж, цаг хугацаагаа зөв зохицуулахад асар том давуу тал болдог. Байгууллагын аль ч хэсэг тусдаа биш, бүгд хоорондоо холбоотой байдгийг ойлгосон нь хамгийн том сургамж юм.

4. Одоо инженер болон ХАБЭА-н ажлыг хавсран хийж байгаа. Чанар, аюулгүй байдал, хурд зөрчилдөх үед хэрхэн тэнцвэржүүлдэг вэ?

Эдгээр нь хоорондоо өрсөлдөх зүйл биш, зөв зохион байгуулалттай байх ёстой гурван чухал үзүүлэлт. Ажлыг хурдан дуусгах гэж аюулгүй байдлыг орхигдуулвал урт хугацаандаа илүү том эрсдэл, алдагдал дагуулдаг. Тиймээс эхлээд эрсдэлээ үнэлж, аюулгүй байдлыг хангасны дараа ажлаа чанартай төлөвлөдөг. Миний зарчим бол ажлыг аль болох үр ашигтай хийхийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэзээ ч хоёрдугаарт тавихгүй байх явдал юм.

5. “Сэрүүн” ХХК-д олон жил ажиллахын хамгийн гоё зүйл юу вэ? Таныг юу ингэж татдаг вэ?

Сурсан зүйлээ бодит ажил дээр хэрэгжүүлж, өөрийгөө шинэ чиглэлээр сорих боломжийг байгууллага маань олгож ирсэн. Нэг байгууллагад дуртай замаараа хөгжиж, ажлын орчин, хамт олноо сайн мэддэг болсноор илүү үр дүнтэй ажиллах давуу тал үүсдэг. Би нэг байрандаа зогсох биш, байгууллагатайгаа хамт суралцаж, хөгжиж ирсэн нь хамгийн сайхан зүйл юм.

6. Шинээр ажилд орж байгаа болон нэг байгууллагад тууштай, олон талын чадвартай ажиллахыг хүсэж байгаа залууст өгөх гол зөвлөгөө тань юу вэ?

Анхнаасаа бүхнийг мэддэг байх албагүй, харин сурах хүсэлтэй, хариуцлагатай, чин сэтгэлтэй байх нь чухал. Шинэ ажил, үүрэг хариуцлагаас бүү ай, бусад хүмүүсийн хийж буй ажлын уялдааг ойлгохыг хичээгээрэй. Тууштай байна гэдэг олон жил нэг л зүйлээ хийх биш, хамтдаа хөгжиж, өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлэхийг хэлнэ. Ямар ч ажлыг жижиг гэж гололгүй суралцаж, өөрийгөө байнга хөгжүүлээрэй. Энэ нь маргаашийн шинэ боломжийн үүдийг нээж өгнө.

Олон салбарт хөрвөн ажиллаж, өнөөдөр Инженер болон ХАБ-ын хариуцлагатай албыг хослуулан авч яваа тандаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье! 🛠️👷‍♂️

Happy elders day 🤗
30/09/2026

Happy elders day 🤗

Том талбайг халаах гээд цахилгааны зардал их гараад байна уу? VTS брэндийн Volcano /усан агаар/ агаар халаагч нь аж үйлд...
18/09/2026

Том талбайг халаах гээд цахилгааны зардал их гараад байна уу? VTS брэндийн Volcano /усан агаар/ агаар халаагч нь аж үйлдвэр, агуулах, хүлэмж, худалдааны төвийг хамгийн хурдан, хэмнэлттэйгээр халаана.🙌

**Дизайн & авсаархан хийц: Орчин үеийн загвартай тул интерьерт үзэмж алдуулахгүй, орон зай бага эзэлнэ.

**Маш хөнгөн бөгөөд бөх бат корпос: ABS хуванцар буюу полимер материалаар хийгдсэн тул зэврэхгүй, цохилтод тэсвэртэй, жин багатай.

**Суурилуулахад хялбар: Хана болон таазанд хэвтээ, босоо эсвэл өнцөг үүсгэн консол (кронштейн)-оор амархан бэхэлж болно.

**Цахилгаан хэмнэлттэй EC мотор: Сэнсний EC мотор нь цахилгаан зарцуулалтыг хамгийн бага хэмжээнд барьж, эргэлтийн хурдыг ухаалгаар удирдах боломж олгоно.

**Баталгаат чанар & урт насжилт: VTS брэндийн Европын стандарт, чанарын өндөр түвшний шаардлага хангасан үйлдвэрлэл.

📦 Хүргэлттэй | 🛠 Суурилуулалттай | 📍 Монгол дахь албан ёсны борлуулагч
📲 77159999
🌐 www.seruun.mn
📨 [email protected]

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД  #9                                                                        #Сэр...
11/09/2026

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД #9
#Сэрүүн35Жил

Бидний нэг болон 8 дахь жилдээ ажиллаж буй Ерөнхий нягтлан бодогч, 3 хүүхдийн ээж Амарбаясгалангийнхаа амжилтын нууцыг өнөөдөр задлая. Мэргэжилдээ ч, гэр бүлдээ ч гэрэлтэж яваа түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. 🙌

- Та бидний нэг болон 2019 оноос хойш буюу 8 дахь жилдээ тууштай ажиллаж, Ерөнхий нягтлан бодогчийн хариуцлагатай албыг хашиж байна. Энэ хугацаанд ажилдаа баримталж ирсэн хамгийн чухал зарчим болон амжилтын тань нууц юу вэ?

Би 2019 оноос хойш Ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа үнэн зөв, шударга, хариуцлагатай байх зарчмыг ямагт эрхэмлэж ирсэн. Миний амжилтын үндэс бол тууштай байдал, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэл болон хамт олондоо итгэх итгэл юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага маань мэдлэгээс гадна зарчимч, хариуцлагатай, тууштай байх нь итгэл даах мэргэжилтний хамгийн чухал чанар гэдгийг ойлгуулсан. Цаашид ч эдгээр үнэт зүйлээ хадгалж, байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллахыг зорьдог.

- Гурван сайхан хүүхдийн ээж байх үүрэг хариуцлагыг санхүүгийн салбарын их ажилтай хослуулна гэдэг амаргүй шүү дээ. Та ажил болон гэр бүлийн цаг заваа хэрхэн тэнцвэртэй зохицуулдаг вэ?

Тийм ээ, гурван хүүхдийн ээж байна гэдэг өөрөө маш том үүрэг хариуцлага. Үүний хажуугаар санхүүгийн салбарт хариуцлагатай ажил эрхлэх нь амаргүй ч надад маш их зүйл зааж, хөгжүүлж ирсэн. Ажил, гэр бүлийн аль алинд нь төлөвлөлт болон цагийн зөв зохицуулалт хамгийн чухал. Ажлын цагаар үүрэгт ажлаа хариуцлагатай, үр дүнтэй хийж, гэртээ байхдаа хүүхдүүддээ чанартай цаг зориулахыг чухалчилдаг.

- Тайлан тэнцэл, санхүүгийн ачаалалтай үеүдэд тулгардаг бэрхшээлийг та ямар арга барилаар давж, ажлын баяр баясгалан, эрч хүчээ хадгалж чаддаг вэ?

Ачаалалтай үед ажлаа зөв эрэмбэлж, төлөвлөгөөтэй, тайван ажиллахыг чухалчилдаг. Асуудлыг нэг бүрчлэн шийдэж, хамт олонтойгоо зөв уялдаж ажиллах нь стрессийг багасгадаг. Харин ажлынхаа үр дүн, зорилгодоо хүрч байгаагаасаа урам авч, эрч хүчээ нөхдөг дөө.

- Зарим эмэгтэйчүүд карьер эсвэл гэр бүлийн аль нэгийг сонгох хэрэгтэй гэж боддог. Ажил, амьдралыг зэрэг амжилттай авч яваа эмэгтэй хүний хувьд энэ хоёр зүйлийг хэрхэн зөв хослуулж болох вэ?

Миний хувьд карьер, гэр бүл хоёрын аль нэгийг сонгох биш, зөв зохицуулж, бие биеийг нь дэмжүүлж авч явах нь чухал гэж боддог. Нарийн төлөвлөлт, цагийн зөв менежмент болон гэр бүлийн дэмжлэгийн ачаар би ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ хүүхдүүддээ зориулах цагийг ч эрхэмлэж чаддаг.

- Салбартаа хөдөлмөрлөж буй залуу эмэгтэйчүүдэд зориулж, ажилдаа өсөн дэвшихэд нь туслах ямар үнэтэй зөвлөгөөг өгөх вэ?

Өөртөө итгэлтэй байж, тууштай суралцан, мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлээрэй гэж зөвлөе. Мөн аливаа ажлыг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хийж, боломж бүрийг өөрийгөө хөгжүүлэх алхам гэж харах нь амжилтын үндэс юм.

🫶Ажилдаа эзэн байж, гэр бүлдээ хайр түгээж яваа түүний гэгээлэг түүх олон бүсгүйчүүдэд өөртөө итгэж, урам зориг бэлэглэсэн гэж найдаж байна. 🤗

НАМРЫН СЭРҮҮН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ... Гаднаас орж ирэх хүйтэн салхийг зааглаж, доторх дулаанаа алдахгүй хадгалах хамгийн ухаал...
10/09/2026

НАМРЫН СЭРҮҮН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ...

Гаднаас орж ирэх хүйтэн салхийг зааглаж, доторх дулаанаа алдахгүй хадгалах хамгийн ухаалаг шийдэл бол VTS брэндийн WING агаарын хөшиг юм.

WING агаарын хөшгийн давуу талууд:

Дулаан алдагдлыг багасгана: Агаар орох хэсгийн тусгай загвар нь агаарын урсгалыг нэмэгдүүлж, дулаан солилцоог сайжруулдаг.

Чимээгүй ажиллагаа: Агаарын урсгалыг тогтворжуулах технологитой тул дуу чимээ маш бага.

Хүйтний улиралд үйлчлүүлэгч болон ажилтнууддаа тав тухтай, дулаахан орчныг бүрдүүлээрэй 🤗

📦 Хүргэлттэй | 🛠 Суурилуулалттай | 📍 Монгол дахь албан ёсны борлуулагч
📲 77159999
🌐 www.seruun.mn
📨 [email protected]

Аливаа компанийн хамгийн том үнэ цэн, амжилтын түүчээ нь өдөр бүр сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг баг хамт олон байда...
08/09/2026

Аливаа компанийн хамгийн том үнэ цэн, амжилтын түүчээ нь өдөр бүр сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг баг хамт олон байдаг.

35 жилийнхээ ойгоор хамт олондоо зориулж бэлдсэн бэлгүүд эзэддээ очсоор...

Гадаа сэрүүсэж байгаа энэ өдрүүдэд халуун цай, кофегоо аягалаад өдрийг эрч хүчтэй эхлүүлээрэй. Өдөр бүр сэтгэл зүтгэлээ зориулдаг баг хамт олондоо баярлалаа. ☕️

#Сэрүүн35Жил

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан үе үеийн барилгачид,...
04/09/2026

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан үе үеийн барилгачид, инженер техникийн ажилтнууд болон салбарын бүх бүтээн байгуулагчиддаа баярын мэнд хүргэе!

Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг хамтдаа бичилцэж буй та бүхний цаашдын ажилд их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэе.

🔔 BACK TO SCHOOL! 🚀Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Энэ хичээлийн жилдээ зорьсон бүхэндээ хүрч, амжилттай сурал...
31/08/2026

🔔 BACK TO SCHOOL! 🚀

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Энэ хичээлийн жилдээ зорьсон бүхэндээ хүрч, амжилттай суралцаарай! ✨

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД  #8                                                                        #Сэр...
20/08/2026

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД #8
#Сэрүүн35Жил

Ажилдаа ирвэс шиг дайчин, шинэ залуустаа ах шиг түшигтэй Ахлах техникч Т.Отгонбаярынхаа бидэнтэй бүтээлцсэн 8 жилийн үнэ цэнэтэй түүхийг онцоллоо.

1. Ахлах хүний хувьд стресстэй байсан ч багийнхантайгаа тайван, нухацтай харилцах хэрэгтэй болдог. Яаралтай эвдрэл гарахад ажлын байран дээрх уур амьсгалыг яаж удирддаг вэ?

“Гадуур ямар ч стресстэй, бухимдалтай байсан ажил дээрээ ирээд ажилдаа орохоор би өөрөө аяндаа тайвширч, төвлөрч чаддаг. Миний хувьд ажил маань өөрөө стресс тайлах орчин, сэтгэл зүйгээ цэгцлэх "амар амгалан орон зай" болдог доо.”

2. Хамгийн анх ажилтнаар орж байсан үеийн та, өнөөдрийн Ахлах техникч болсон та хоёрын хооронд чадвараас гадна хандлагын хувьд ямар том ялгаа гарсан бэ?

“Анх ажилд орохдоо хүний заавраар, бусдын дор дагаж ажилладаг байсан бол одоо өөрөө ахлах болсноор сэтгэлгээний асар том ялгаа гарсан. Одоо би хамт ажиллаж байгаа залуустаа аль болох зөв сургаж, зааж зөвлөн, чиглүүлэгч багш, ах нь байхыг хичээж ажилладаг болсон доо.”

3. Ажлын залуусаа өөрчилж, хөгжүүлэхэд ахлах хүний зүгээс шүүмжлэх, урамшуулах хоёрын аль аргыг нь илүү ашигладаг вэ?

“Шүүмжлэхээсээ илүү тухайн ажлыг хэрхэн илүү хялбар, зөв арга барилаар хийж болох вэ гэдэг талаас нь залуустайгаа ярилцдаг. Харин сайн хийж, хичээж байгаа залуусыг харамгүй урамшуулж, "Миний дүү сайн байна, мундаг байна" гэдэг үгийг цагт нь хэлэхийг чухалчилдаг.”

4. Ажлын бус цагаар таныг огт өөр хобби, сонирхолтой эсвэл шал өөр зүйлд шимтдэг гэж сонсвол хамт олон тань гайхах уу? Амьдралын тань "ажлаас гадуурх" ертөнцөд юу байдаг вэ?

“Сүржин хобби гэхээсээ илүү ажлын бус цагаар гэр бүлдээ хамгийн их цаг заваа зориулахыг хичээдэг. Хамт олон маань ч намайг гэрийн сайн аав, халамжит хань гэдгийг мэдэх болохоор тийм гайхахгүй болов уу.”

5. Та өөрийгөө нэг амьтнаар зүйрлэвэл ямар амьтан байх байсан бэ? Яагаад?

“Ирвэстэй зүйрлэх байсан болов уу. Миний зан чанар, ажлын арга барил их хурдан шуурхай, дайчин байдаг болохоор ирвэсийн хурд, самбаачилгаатай чанар надад илүү ойр санагддаг.”

8 жилийн турш ямар ч хүнд үед ажлаа чин сэтгэлээсээ хийж, бусдадаа урам хайрлаж ирсэн танд баярлалаа.😊

БИД ЯГ ТАНЫГ ХАЙЖ БАЙНА 🙌🙌Халуун дулаан уур амьсгалтай, нэг нэгнээ чин сэтгэлээсээ дэмждэг манай «Сэрүүн Групп»-ийн гэр ...
13/08/2026

БИД ЯГ ТАНЫГ ХАЙЖ БАЙНА 🙌🙌

Халуун дулаан уур амьсгалтай, нэг нэгнээ чин сэтгэлээсээ дэмждэг манай «Сэрүүн Групп»-ийн гэр бүл Бараа материалын нягтлан бодогчдоо үүд хаалгаа нээж байна.

Ажил бол зөвхөн хийх ёстой даалгавар биш, хамтдаа хөгжиж, инээж, нэг нэгнээсээ суралцах сайхан аялал гэж бид боддог юм.

Та ч мөн ийм бодолтой бол бидний үүд хаалга нээлттэй шүү🤗

📞 Утас: 7715-9999, 9900-9783
📧 Мэйл: [email protected]
🌐 Вебсайт: www.seruun.mn

Address

18 давхар, Eco International Tower , 1 хороо, Энхтайвны өргөн чөлөө, сүхбаатар дүүрэг улаанбаатар хот, Mонгол улс
Ulaanbaatar
13374

Alerts

Be the first to know and let us send you an email when Seruun Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Seruun Group:

Shortcuts

Share