Геодези, геологи, уул уурхайн салбарын хүрээнд зөвлөхийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Байгуулагдсан 2003 оноос хойших хугацаанд бакалавр, магистр, докторын зэрэгтэй туршлагатай, чадварлаг, хариуцлагатай инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн менежментийн багийг бүрдүүлж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн ажилдаа орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжуудыг ашигладаг.
- Геологийн зураглал, өрмийн бичиглэл хийх
- Хайгуулын ажил удирдах, үр дүнгийн тайлан зохиох
- Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
- Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх
- Ордын 3 хэмжээст модель байгуулах, нөөц тооцоолох
- Уурхайн урт болон богино хугацааны төлөвлөлт хийх
- Гидрогеологийн ажил гүйцэтгэх
- GPS-ийн сүлжээ байгуулах
- Байр зүйн зураглал үйлдэх
- Газар зүйн мэдээллийн сан /GIS/ байгуулах
- Инженер геодези, кадастрын зураглал үйлдэх
- Маркшейдерийн ажил гүйцэтгэх
- GNSS, CORS-ийн сургалт зохион байгуулах
- DRONE-ийн сургалт зохион байгуулах
- Геодези, маркшейдер, кадастрын мэргэжлийн оюутны үйлдвэрлэлийн дадлага болон төгсөлтийн ажил удирдах
Манай баг:
Таны бизнесийг хүсэж буй үр дүнд хүргэхийн тулд төслийн шаардлагад нийцсэн мэргэжлийн бодит шийдлийг гаргаж, бизнесийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч, зөв сонголт хийхэд тань туслах болно.
Тантай хамтран ажиллахдаа өөрсдийн олж авсан бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа таны цаг болон мөнгийг хэмнэх, бодит үр дүн гаргахад зориулах бөгөөд өөрсдийн ажлыг үнэлэхдээ тайлангийн хуудасны тоогоор бус харин хэр зэрэг бодиттой, ухаалаг, зөв ойлголтуудыг гаргаж ирснээрээ хэмждэг.