NBIK LLC

Call Directions Website Contact the business

NBIK LLC Construction & Building

“НБИК” ХХК нь Оюу Толгой ХХК-ийн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан уриалгатай санал нэг байгаагаа илэрхийлж, у...
22/06/2026

“НБИК” ХХК нь Оюу Толгой ХХК-ийн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан уриалгатай санал нэг байгаагаа илэрхийлж, уг уриалгыг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэж байна.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засаг, төсөв, экспорт, ажлын байр болон үндэсний бизнес эрхлэгчдийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг стратегийн ач холбогдолтой тулгуур салбар юм. Тус салбарын үйл ажиллагаа тасалдах нь зөвхөн уурхайн төдийгүй, түүнийг дагасан олон зуун дотоодын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд болон мянга мянган иргэдийн ажлын байр, амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.

Манай компанийн зүгээс хууль ёсны хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ улс орны эдийн засгийн тогтвортой байдал, экспортын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нь нийтлэг эрх ашиг гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмын хүрээнд уул уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж, энэхүү уриалгад нэгдэж байгаагаа мэдэгдэж байна.

18/06/2026

“НБИК” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын дараах ажлуудад оролцох аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

НБИК-чүүд бид дахин нэгэн томоохон амжилтын эзэд болж, шилдэг хамт олон, хариуцлагатай гүйцэтгэгч, итгэл даах хамтрагч г...
15/06/2026

НБИК-чүүд бид дахин нэгэн томоохон амжилтын эзэд болж, шилдэг хамт олон, хариуцлагатай гүйцэтгэгч, итгэл даах хамтрагч гэдгээ батлан Монгол Улсын Шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.🥳

Энэхүү бахархалт амжилтын ард өөрийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, үнэтэй хувь нэмрээ оруулсан нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.👏🏻👏🏻

🦾🦾🦾
05/06/2026

🦾🦾🦾

ScaffChamp 2026 тэмцээнд оролцох багуудын дараалал албан ёсоор батлагдлаа.🦾
05/06/2026

ScaffChamp 2026 тэмцээнд оролцох багуудын дараалал албан ёсоор батлагдлаа.🦾

🏗️✨ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ✨🏗️Энэ хорвоог инээд, хөөрөөр гэрэлтүүлэгчэнхрий бяцхан үрсдээ баярын м...
01/06/2026

🏗️✨ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ✨🏗️

Энэ хорвоог инээд, хөөрөөр гэрэлтүүлэгч
энхрий бяцхан үрсдээ баярын мэнд хүргэе 💖

Хүүхэд бүрийн нүдэнд аз жаргал гялалзаж,
нүүрэнд мишээл тодорч,
зүрхэнд нь хайр бялхаж,
ирээдүйнхээ бат бөх суурийг
мөрөөдлөөрөө босгон цогцлоох болтугай ✨🏡

Бидний өнөөдрийн бүтээн байгуулалт
хүүхэд бүрийн аюулгүй, аз жаргалтай
амьдрах орчны үндэс билээ🏢

Ирээдүйгээ хамтдаа бүтээлцэж,
хүүхэд бүрт гэрэл гэгээтэй,
аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө
хамтдаа зүтгэцгээе 🤝

👨‍👩‍👧‍👦🏠 Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, аз жаргалтай байг!

We ready! We ready ! We ready! ScaffChamp powered by Layher 🦾   🇲🇳
28/05/2026

We ready! We ready ! We ready! ScaffChamp powered by Layher 🦾 🇲🇳

📢 “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” амжилттай зохион байгуулагдлаа ✅Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурха...
04/05/2026

📢 “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” амжилттай зохион байгуулагдлаа ✅
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон туслан гүйцэтгэгч нийт 62 аж ахуйн нэгж тус арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

🤝 Арга хэмжээний хүрээнд:
▪️ Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж
▪️ Сайн туршлагаа харилцан солилцож
▪️ Ажлын байрны бүртгэл, шууд ярилцлага зохион байгуулж
▪️ Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүний мэдээлэл солилцлоо

✨ Энэ нь орон нутаг компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээсэн үр дүнтэй өдөрлөг боллоо.

Address

4th Floor, Villa Center, 6th Khoroo, Building #184, Yarmag 1, Naadamchdiin Zam Gudamj, Khan-Uul District 17110
Ulaanbaatar
17030

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97676019797

Alerts

Be the first to know and let us send you an email when NBIK LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NBIK LLC:

Shortcuts

Share