Boditchadal Co. Ltd

Boditchadal Co. Ltd Consulting and Supply of Electrical and Automation products Company

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад, хамт олон та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч“ хэмээх гал морин жилийн сар шинийн мэн...
17/02/2026

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад, хамт олон та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч“ хэмээх гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!

Өнгөрсөн хугацаанд салбарынхаа хөгжил дэвшил, хамтын зорилгын төлөө сэтгэл зүтгэл гарган, нэгэн зорилгын дор нэгдэн ажиллаж ирсэн та бүхнийхээ хичээл зүтгэл, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар бид бахархдаг билээ.

Ирж буй сар шинэдээ хамт олон та бүхэн эрүүл энх, аз хийморь дүүрэн байж, ажил үйлс тань улам өргөжин тэлж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

31/12/2025
Манай инженер Л. Сэмжидмаа нь Energy Insight Magazine сэтгүүлийн “Эрчим хүчний өнөөдрийн ачааллын мэдээ” булангийн нүүр ...
16/01/2025

Манай инженер Л. Сэмжидмаа нь Energy Insight Magazine сэтгүүлийн “Эрчим хүчний өнөөдрийн ачааллын мэдээ” булангийн нүүр хуудсанд нийтлэгдсэн байна 🥰

⚡️ӨНӨӨДРИЙН АЧААЛАЛ⚡️
Өнөөдөр 12:00 цагийн байдлаар ТБНС-ний чадал нийт 1389.5 МВт ачаалласан байна.

🏭ДЦС-ууд 953.7 МВт чадалтай ажиллаж, ачааллын 69%-ийг хаажээ.
💨СЦС-ууд ачааллын 1.6%-ийг 21.8 МВт чадлаар хаасан.
☀️НЦС-уудад 68.3 кВт чадлаар ачааллын 5%-д оролцож байна.
🇷🇺Импортоор 288.3 МВт чадал авч ачааллын 21%-ийг хаажээ.
🔋Батарей хуримтлуурын станцууд 6 МВт чадлаар ачааллын 0.5%-ийг хаасан.

📸Зураг дээр: “Бодит чадал” ХХК-ийн Зураг төслийн инженер Л.Сэмжидмаа

02/05/2024
13/04/2024

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ГАРМОНИКИЙН ЯЛГАРУУЛАЛТЫГ БАГА БАЙЛГАХ НЬ ЯМАР ЧУХАЛ ВЭ?
Enkhtsetseg Munkhchuluun, Ph.D

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) санхүүжилтээр “Монголын ЭХС-ийн тогтворжилтийн шинжилгээг хийх болон СЭХ-н...
06/04/2024

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) санхүүжилтээр “Монголын ЭХС-ийн тогтворжилтийн шинжилгээг хийх болон СЭХ-ний ЭҮ-ийн системд үзүүлэх нөлөөллийг үнэлэх загвар, аргачлалыг боловсруулах” төслийг ТРИ Д ЭЛЕКТРИК ХХК хэрэгжүүлж байна.

Бодит чадал ХХК нь ТРИ Д ЭЛЕКТРИК ХХК-тай хамтран тус төслийн хүрээнд “СЭХ-ний ЭҮ-ийг сүлжээнд холбох” сэдэвт Модуль-1 сургалтыг 2024 оны 3 сарын 26, 27-ны өдрүүд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан инженерүүд маань СЭХ-ний ЭҮ ихтэй сүлжээний онцлог, ЭХС-ийн тогтворжилт, СЭХ-ний ЭҮ-ийн хуурмаг чадал, эрчим хүчний чанар, давтамж, хүчдэлийн өөрчлөлтийг тэвчих чадварууд, богино залгааны чадлын харьцаа, сул болон хүчирхэг системийн онцлогийн талаарх ойлголтыг авахаас гадна СЭХ-ний ЭҮ-ийг сүлжээнд холбох тооцооны анхны алхмууд болох моделийг эмхэтгэж, хялбар модель болгох, хуурмаг чадлын чадавхийг тодорхойлох арга барилд суралцсан болно.

Сургалтыг зохион байгуулах боломж олгосон АНУ-ын ОУХА, ТРИ Д ЭЛЕКТРИК ХХК болон 2 өдрийн турш маш идэвхитэй хамрагдсан инженерүүддээ баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бид СЭХ-ний ЭҮ-ээс зугтах боломжгүй, гол нь зөв арга барил, зарчмаар хөгжүүлж, хамтдаа системээ тогтвортой ажиллуулах нь чухал юм.

#бодитчадалххк #тогтворжилт

Бодит чадал ХХК нь 2011 оноос хойш эрчим хүчний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бидний та бүхэнд хүргэх б...
17/03/2024

Бодит чадал ХХК нь 2011 оноос хойш эрчим хүчний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бидний та бүхэнд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээтэй доорх зургаас танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7601 5492 утсаар болон [email protected] цахим хаягаар холбогдох боломжтой. Бид шуурхай хариу өгч хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хаяг: ХУД, 3-р хороо, Ривер стоун хотхон, 26А байр, 108 тоот.

#поверфактор #поверкад #хөдөлгүүр #давтамжхувиргагч #тооцоошинжилгээ #эрчимхүчнийсистем #гармоникфильтр #БодитчадалХХК

10/03/2024

Бодит чадал ХХК нь 2011 онд байгуулагдсан, 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид юу хийв, ямар хувь нэмэрийг улс орондоо оруулав, ямар туршлагыг хуримтлуулав гэдэг талаараа танилцуулах цуврал богино бичлэгүүдийг хийж байна. Хүлээн авч үзнэ үү.

Туршлага №01. Давтамж хувиргагч

09/03/2024

Бодит чадал ХХК маань эрчим хүчний системийн тогтворжилт, тооцоо шинжилгээний чиглэлээр дагнан ажилладаг компанийн хувьд энэ талаарх товч ойлголтуудыг танилцуулах цуврал бичлэгүүдийг хүргэхээр шийдээд байна.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цахилгааны аюулгүй найдвартай ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг үнэлэх дараах санал ас...
20/10/2023

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цахилгааны аюулгүй найдвартай ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг үнэлэх дараах санал асуулгад оролцоно уу. Баярлалаа.

/Асуулгад хариулах хугацаа ихдээ 1 минут/

Зөвхөн эрчим хүчний салбар гэлтгүй бүх хүн оролцох боломжтой тул түгээж өгнө үү :)

Address

108, 1th Floor, River Stone-2 Town, 3th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
17060

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97676015492

Alerts

Be the first to know and let us send you an email when Boditchadal Co. Ltd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Boditchadal Co. Ltd:

Share